Хаан банк уучлалт гуйж, уртасгасан цагаар ажиллах уу?

      Үйлчлүүлэгчээ хаанд өргөмжилнө уриатай Хаан банкны талаар гомдол, санал тасардаггүй. Очер дугаар ихтэй, баярын үеэр хотын захын хоёр гуравхан салбар ажиллуулж байсан гээд иргэдийг бухимдуулсан тохиолдол цөөнгүй. Тэгвэл өглөө 9 цагаас хойш  Хаан банкны бүх АТМ, интернет банк, пос машин ажилласангүй.

      Үндэсний баяр наадам тохиож, иргэдийн худалдан авах эрэлт хэрэгцээ өссөн энэ үед Хаан банкны салбарууд, АТМ-ууд дээр бухимдсан хүмүүс хэрхэхээ мэдэхгүй зогсоцгоож байна. Тэр ч бүү хэл Хаан банкны төв салбар нь ч сүлжээ унасан хэзээ сэргэж, хэвийн ажиллагаатай болохыг мэдэхгүй гэсэн хариулт өгч, иргэд хэрхэхээ мэдэхгүй асууж шалгааж бухимдаж байлаа.  Банкны цаана хөдөө гадаа яарсан, баярласан, зовсон хэдэн зуун мянган хүмүүсийн хэрэглэгчдийн амьдрал үргэлжилж байгаа. Энэ мэтээр байс гээл олон хүний цаг завыг үрж, бухимдуулдаг энэ байдлаа хэзээ засч залруулж, хэн хариуцлага хүлээх вэ?  

Иргэдэд түргэн шуурхай үйлчилнэ хэмээн теллерүүдийг үгүй болгож, Экспресс банк” хэмээх хүнгүй АТМ-уудтай болсон тус банкны үйл ажиллагаа энэ мэт доголдож байгаад иргэд бухимдаж, энэ байдлаа нэг мөр шийдэх ёстой гэдгийг удаа дараа илэрхийлсээр байгаа.

Ямартай ч үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, хэрэглэгчиддээ шуурхай үйлчилгээгээрээ гайхуулж байх учиртай тус банк, өнөөдөр иргэдэд төвөг учруулж, бухимдуулсанаа бодож уучлалт гуйж, уртасгасан цагаар ажиллах байх гэж найдья.   

Г.Хулан   

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн - 103.229.123.2022019-07-12 19:08:21

Өөрсдөө л сонгосон шүү дээ. Таалагдахгүй байгаа бол татгалзаач дээ.

mergen - 103.57.95.1812019-07-10 12:05:45

bur neg davartsan bank bnaa, oor bank songotsgooyooo

Ard - 66.181.161.852019-07-10 12:01:56

Ard tumnii bank arai l bn shoo

irgen - 43.242.243.582019-07-10 11:59:55

arai heterhii ymaa