Долоон настай хүүхэд ээж, дүүгээ бууджээ

Бага насны хүүхэд буугаар оролдож байгаад сум алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2 дугаар баг Зуслангийн гол гэх газарт 7 настай хүү Тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж 39 настай ээж болон 5 настай охин дүүгээ бууджээ. Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа аж. 
 
Баярын наадам, амралт зугаалгын өдрүүдэд цахилгааны ил утас, гал, усанд өртөх, жорлонгийн нүх рүү унах, амь насанд аюултай зүйлээр тоглох гэх мэт болзошгүй эрсдлээс сэргийлж бага насны  хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих