“Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр 14.00 цагт Уран зургийн галерейд боллоо.

Үзэсгэлэнг Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооны соёл, урлагийн салбар хорооноос санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд В.Баттулга, Ч.Ганбат, Б.Батцэрэн, Б.Чадраабал, Д.Октябр зэрэг 30 гэрэл зурагчны шилдэг 50 бүтээлийг нийтэд дэлгэж буйгаараа онцлог юм.

Үзэсгэлэн энэ сарын 9-15-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих