Европ-Хятадыг холбосон хурдны зам байгуулна

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев нутаг дээгүүрээ 2000 км урт үргэлжилсэн хурдны зам байгуулах төслийг эхлүүлэх зөвшөөрөл өгчээ.

Уг авто замаар Европ болон Хятадын зах зээлүүдийг холбох зорилготой юм. Төслийн нийт өртөг $9.5 тэрбум болж байна.

“Меридиан” нэртэй уг төсөл нь Казахстаны хилээс Беларусийн хил хүртэл үргэлжилж, Хятадын зах зээлийг Европтой холбох хурдны замын нэг хэсэг болох юм.

Төсвөөс хөрөнгө гаргалгүй зөвхөн хөрөнгө оруулагчдын мөнгөөр уг замыг босгоно гэж Оросын эрх баригчид төлөвлөжээ. Гол хөрөнгө оруулагч нь Хятадаас байх бололтой. Хурдны замаар зорчих автомашинуудаас авах хураамжийн орлогоор хөрөнгө оруулалтаа 12 жилд нөхнө гэж тооцсон аж. 


Сэтгэгдэл бичих