114 настай эмэгтэй урт наслаж буй нууцаа дэлгэжээ

"Бурханд итгэж, идэвхитэй амьдардагын хүчинд өндөр наслаж байна" хэмээн Америкийн Хойд Каролина муж улсын уугуул Алелия Мерфи ярьжээ. Мэдээллийн NBC New York сайтад ингэж бичжээ. 

 Долоодугаар сарын 6-нд Мерфи 114 насны төрсөн өдрөө төрөл төрөгсөд, найз нөхдийнхөө хамт тэмдэглэсэн байна.

 “Залуудаа идэвхитэй хөдөлгөөнтэй бай, эрүүл хоол хүнс хэрэглэж бай. Харин настай болохоороо мөн л ийм байх хэрэгтэй. Энэ л түүний урт наслаж байгаагийн нууц” гэж түүний асрагч Мламбизо хэлжээ.

 Мерфи хэлэхдээ “бурханд итгэ,  шударга бай” гэжээ. Тэрээр согтууруулах ундаа огт хэрэглэж байгаагүй бөгөөд зайрмаг, шоколад болон хийжүүлсэн ундаанд маш дуртай гэж ойр дотных нь хүмүүс дурджээ. Одоо тэрээр өөрт нь тус дэм болдог асрагч болон ач охиныхоо хамт амьдардаг байна.

Охайо муж улсын 114 настай Лесси Брауныг нас барсны дараа Алелия Мерфи 2019 оны нэгдүгээр сард АНУ-ын хамгийн ахмад настай эмэгтэй болжээ. Харин дэлхийн хамгийн өндөр настан 116 настай КанэТанака японы Фукуока  хотод амьдардаг билээ.

 

С.Инда

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Өндөр насалж улс орондоо тэтгэврийн дарамт үүсгээд яах вэ, тэтгэвэртээ гарангуутаа л үхэцгээх хэрэгтэй байна. - 202.21.109.1572019-07-11 13:02:49

Тэхгүй бол газар нутгаа ухаж олсон хэдэн юм нь бүтээгч нарыг биш, хэрэгцээгүй болсон хүмүүст үрэгдээд байна.

ИРГЭН - 202.179.24.992019-07-10 09:07:40

МАНАЙ ЛАМ НАРЫН БҮТЭЭСЭН НОГООН ДАРЬ ЭХ ДОГШИН НАМСРАЙ ЗЭРЭГ АЙМААР ДҮРСТЭЙ БУРХАДЫГ ШҮТЭЭД ИЙМ ИХ УРТ НАСЛААД БАЙГАА ЮМ БОЛ УУ? БИД ӨӨРСДӨӨ БҮХ НАСААРАА ШҮТЭЖ МӨРГӨӨД 60,70-ААС ХЭТРЭХГҮЙ БАЙГАА НЬ ЮУНДАА БАЙНА АА.

irgen - 31.165.225.302019-07-09 19:38:15

italid zondoo shdee ondor nastai 100 aas deesh