Орос, АНУ, Хятадын цэргийн хүч чадлыг дэлгэрэнгүй харьцуулжээ

Улс орнууд хичнээн техник, цэргийн албан хаагчтай вэ?

 «Коммерсант» сонин Орос, АНУ-ын цэргийн тоог дэлгэрэнгүй харьцуулсан материалыг тусгай буландаа нийтлэжээ.

Уг сонинд бичсэнээр, Хятадын арми хүчин чадлаараа дэлхийд гуравт орж байна. 2019 онд БНХАУ-ын цэргийн төсөв 177 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь Оросынхоос (46 тэрбум ам. доллар) 3,8 дахин их байна. Харин АНУ цэргийн төсвөөр тэргүүлсээр байгаа бөгөөд армидаа 716 тэрбум ам.доллар зориулж байна.

Хятад улс тэнгисийн цэргийн болон агаарын цэргийн хүчнээ хөгжүүлэхийг чухалчилдаг аж. Ингэхдээ тус улс цэргийн нисэгчгүй аппаратын экспортоор хэдийнэ хоёрт ордог болжээ. Ийм аппаратыг Египет, Саудын Араб, Пакистан, Казахстан худалдан авдаг байна.

Мөн “Коммерсант” сонин Орос, АНУ, Хятад улс тус бүрийн зэвсэглэлд хичнээн нэгж техник, хүн байгааг харьцуулжээ.  Хятад улс 9 үзүүлэлтийн тавд нь өрсөлдөгчдөө гүйцэж түрүүлсэн байна. Гэхдээ Хятадын зэвсэглэлийн зарим систем  ихэд хуучин аж.


Гурван орны армийн цэрэг, офицер:

  • Хятад  — 2 035 000;
  • АНУ — 1 348 000;
  • Орос — 1 013 626.

Артиллерийн  систем:

  • Хятад — 13 420;
  • АНУ  — 6 894;
  • Орос  — 5 293.

Байлдааны танк:

  • Хятад  — 6 740;
  • АНУ  — 2 831;
  • Орос — 3 090.

Тив хоорондын баллистик  пуужин:

  • Хятад  — 70;
  • АНУ  — 400;
  • Орос — 313.

Баллистик пуужин бүхий атомын шумбагч хөлөг онгоц:

  • Хятад — 4;
  • АНУ  — 14;
  • Орос  — 13.


С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Лхагва - 66.249.82.942019-07-14 09:49:27

Эндээс хэн ямар дайн явуулах сонирхолтой нь тод харагдаж байна..АНУ гийн зэвсэглэл дайныг өөрийн нутагт биш алс хол газарт явуулах нь эндээс тод харагдана.

irgen - 43.242.243.58Өчигдөр

too chuhal bish bolson blgui

Зочин - 202.126.88.237Өчигдөр

Орост 20 к танк бэлэн бдалд бдаг гэж сонссон. Пуужингаар бол өрсөлдөгчид нь хэдэн аравнаар хоцорсныг дэлхий хүлээн зөвшөөрсөн.

№-" - 150.129.141.95Өчигдөр

тоо одоо нэг их чухал биш байхоо

123 - 202.21.109.104Өчигдөр

хахахах танк гэнээ хахаха үнэн мэдлэггүй мал шаасан сэтгүүлч хахаха орост 65000 танк бий

123 - 202.21.109.104Өчигдөр

хахахах танк гэнээ хахаха үнэн мэдлэггүй мал шаасан сэтгүүлч хахаха орост 65000 танк бий

хөах - 49.0.223.24Өчигдөр

оросынх ийм л муу юм бол америк яагаад айгаад байдаг юм бол??? тэгэхээр оросод "айлгах юм" байдаг л байх нь дээ...

ЧИНГИС ХААН - 103.26.195.5Өчигдөр

ТА НАРТ БИ ДЭЛХИЙГ ЭЗЭЛЖ БАЙСАН АРМИА ҮЛДЭЭЖ БАЙЛАА Ш ДЭЭ. НААД ГУРВАН ОРОН ЧИНЬ СУРАГГҮЙ БАЙЛАА. ТА НАР ЁСТОЙ АРЧААГҮЙ НОВШНУУД ЮМ АА

иргэн - 112.72.11.109Өчигдөр

ЗХУ-ын үед танкийн тоо олон байсан ба Ихэнх танкаа хилийн дагуу буюу Лат. Лит. Эст. Укр. Мол. Гүр. Арм. Каз. Азйр. Ө/Бай. А/Дор. байсан Харин ЗХУ задрах үед цөмийн зэвсэгийг байрлаж байсан БНУ-аас их гүрнүүдийн дэмжлэгтэй арайхийж буцааж авсан ба танк зэрэг зэр зэвсгийн ихэнхийг үлдээсэн гэдгийг санах нь зүйтэй. Холбооны улсад багтаж байсан улсуудын танкийн тоо нь одоо 2400-4500 байх мэдээ байдаг. ОХУ-д 20000 танк байх боломжгүй ба Сүүлийн жилд зэвсэглэлдээ шинэчлэл хийж буйг санах нь зүйтэй Энэ мэдээлэл үнэн тоо байна.

баас - 203.91.115.43Өчигдөр

худлаа байна. танкын тоо бүүр худлаа. танкаар орос илүү байдаг. 20 мянган танктай

Чагнаа - 124.158.109.140Өчигдөр

Цэргийн нууц гэдэг юм бас байгаа. Айлгах гэсэн "нэмсэн" тооцоо, нуух гэсэн "дарсан" тооцоо магад энд ороогүй шүү дээ...

K - 77.136.83.212Өчигдөр

T1 sda tolgoid oo orson toogoo bichtsen bnshd

аамаа - 49.0.218.142Уржигдар

худлаа тоо баримт байна