Эрхүү мужийн үерт амь үрэгдэгсдийн тоо 23-т хүрлээ


“ТАСС” агентлагийн мэдээлснээр, үерт амь үрэгдэсдийн тоо 23-т хүрчээ. Сураггүй алга болсон найман хүнийг хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар Эрхүү мужийн Чун дүүргийн Октябрьск тосгон ба Тулун хот дахь 233 орон сууц усанд автсан хэвээр байгаа ажээ.

Саяаны нуруунаас эх аван Ангар мөрөнд цутгадаг голууд өнгөрсөн сарын сүүлээр олон хоногийн аадар борооны улмаас үерлэж, Оросын Эрхүү мужийн Хүйтэн, Доод Үд, Тайшет, Жим, Тулун, Чун дүүргүүдийн 33 мянган хүн оршин суудаг 83 хот, суурин усанд автсан билээ.

Тус мужид урьд өмнө ийм хэмжээний үер болж байгаагүй бөгөөд арван мянга шахам хүн амьдардаг 3300 гаруй орон сууц, 13 гүүр, олон арван км засмал зам эвдэрсэн юм.

Н.Түвшин

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zo - 66.249.82.942019-07-13 08:54:36

Mongolchuudiin nutag shuu dee

хуц - 122.201.23.2012019-07-10 08:04:23

Ванга шиг шааваа.

ОНГОД - 202.21.108.1742019-07-09 15:22:22

Хүний юм хүнд зохихгүй. Байгаль нуур хавийн нутгийг үндсэн эзэнд нь өгөөгүй цагт энэ нутгийн савдагууд амрахгүй, оршин суугчид үйл тамаа үе үе үзэж, үүрд зовж үнсэн товрого болж хоцроно