Иран vs АНУ : Цөмийн сөргөлдөөнийг дэлхийд хэрхэн харж байна вэ?


     Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй, харин тус орны удирдлага цөмийн хөтөлбөрийн талаар болгоомжтой мэдэгдэл хийх хэрэгтэй гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ. Тэрээр Ираны удирдлагын төлөөлөгчдийг муу хүмүүс хэмээн тодорхойлсон байна. Учир нь  Ираны эрх баригчид мөрдөж буй хэлэлцээрээр тогтоосон уран баяжуулах түвшинг даваа гарагаас эхлэн ахиулахаар амласан юм. Гэрээнд оролцогч бусад тал үүнийг хэрхэн үзэж байна вэ? 

“Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын  төлөвлөгөөний”  дагуу манай хүлээж буй үүргийг цөөрүүлэх хоёр дахь алхамыг бид хийж байгаагийн шалтгаан нь Европ болон төлөвлөгөөнд оролцогч бусад тал манай шаардлагыг ёсоор болгож, бидний орлогыг буцаан өгч чадаагүйд оршиж байгаа юм гэж Ираны ГХЯ-ны орлогч сайд Аббас Аракчи мэдэгджээ. 

ЕХ Америкийн хориг арга хэмжээнээс Ираныг хамгаалж чадаагүй, тиймээс  бэлтгэл үе шат төгсгөл рүүгээ явж байгаа бөгөөд  юу гэвэл Ираны эрх баригчид уран баяжуулах хэмжээгээ нэмэгдүүлэх гэж байгаа аж. 

Израиль энэ шийдвэрийг яаруу бачим алхам гэж тодорхойлоод,  нэн даруй хариу арга хэмжээ авахыг ЕХ-нд уриалжээ. “Ираны энэ алхам нэн аюултай юм” гэж Израилийн ерөнхий сайд Биньями Нетаньяху хэлсэн байна.

Их Британи сэтгэл  түгшиж,   Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын  төлөвлөгөөг  баримтласаар байгаа бөгөөд Ираны тал энэ жишээг дагана хэмээн найдаж байна гэж Английн ГХЯ мэдэгджээ. 

Персийн удирдлагын үйлдлийг Парист буруушааж байгаа ч,  хэлэлцээ сэргэнэ хэмээн найдаж байна.

Европын дипломат бодлогын байгууллагын тэргүүн Федерика Могеринигийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Майя Косьянчич ч  Ираныг хэлэлцээрээс гарах хурдацаа сааруулах шаардалагатай гэж мэдэгджээ. Цөмийн хөтөлбөрийн дагуу хүлээсэн үүрэгт нь үл нийцэх бүхий л үйл ажиллагаагаа зогсоохыг  тэр Ираны удирдлагаас шаардсан байна.

Берлинд ч мөн ийм байр суурь баримтлаж байна.

“Бид болон “4+1” бүлгийн хооронд хэлэлцээ хийж байгаа, тодруулвал хэрвээ шаардлагатай бол, хэлэлцээнд АНУ нэгдэн орж болох юм. Бид үүнийг эсэргүүцэхгүй, гэхдээ хориг арга хэмжээг цуцласан нөхцөлд л гэдэг нь мэдээж. Энэ нь “5+1” бүлгийг дахин байгуулна гэсэн хэрэг биш. АНУ гэрээнээс гарчихсан, тиймээс улс төрийн үзэл баримтлал гээч юм байхаа больсон” гэж Ираны ГХЯ-ны тэргүүний орлогч хэлжээ.

Гэвч Вашингтоны засаг захиргаа  одоогоор таг чиг байна. Цагаан ордны удирдлагын зүгээс одоо болтол ямар ч тайлбар хийгээгүй юм. Үйл ажиллагааны бүх талыг хамарсан хамтын  төлөвлөгөөний тухай гэрээг 2015 оны тавдугаар сард байгуулсан бөгөөд гэрээний зуучлагч тал нь Орос, Их Британи, Хятад, Франц, Герман, АНУ гэсэн зургаан орон юм. Гэвч АНУ энэ оны тавдугаар сард гэрээ хэлцлээс гарахаар шийдвэрлэж, Ираны эдийн засгийг боймлох шинэ хориг арга хэмжээ авсан билээ.

Цөмийн хэлэлцээрийн талаар Ираны хийж буй алхамд ойлгон хандаж байна гэж Оросын тал дурдаад, төлөвлөгөөний эргэн тойрны байдлыг төвөгтэй болгох арга хэмжээ авахаас түдгэлзэхийг  уриалж байна.

Лалын бүгд найрамдах улсад уран баяжуулах түвшинг 5% болгож ахиулах бодолтой байгаа бөгөөд харин хэлэлцээрт дээд заагийг 3,67 хувь гэж заасан юм. Тийнхүү Иран цөмийн зэвсэг хийж эхлэнэ хэмээн дэлхийн хамтын нийгэмлэг сэтгэл зовинож байна. Зэвсгийн ураныг хавьгүй өндөр түвшинд – 90 хувь хүртэл баяжуулж байгаа ч, Ираны эрх баригчид энэ мэдээллийг нэг бус удаа няцааж байсан билээ.  Ямартай ч, МАГАТЭ-гийн шинжээчид бодит байдлын талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна. Чухамхүү  тэд цөмийн  хэлцлийн дагуу Ираны хүлээсэн үүргийг цөөрүүлж байгаа эсэхийг бүртгэж, илтгэх ёстой юм. 

С.Инда

Сэтгэгдэл бичих