Грекийн сонгуульд сөрөг хүчний “Шинэ ардчилал” нам тэргүүлж байна


           

Грект өчигдөр болсон парламентын ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээр Кириакос Мицотакисийн тэргүүлдэг сөрөг хүчний “Шина ардчилал” хэмээх консерватив нам 39.78 хувийн санал авч тус улсын парламентын 300 суудлын 158-ыг авах төлөвтэй.

 

            Харин одоогийн Ерөнхий сайд Алексис Ципрас тэргүүтэй зүүний радикал үзэл баримтлалтай эрх баригч “СИРИЗА” эвсэл сонгогчдын 31.56 хувийн дэмжлэгтэйгээр парламентад 86 суудал авахаар байна.

 

            Грекийн өөрчлөлтийн “КИНАЛ” хөдөлгөөн 7.96 хувийн санал буюу 22 суудал, коммунист нам 5.34 хувийн санал буюу 15 суудал, хэт барууны “Грекийн шийдэл” хөдөлгөөн 3.74 хувийн санал буюу 10 суудал, “МЕРА25” хөдөлгөөн 3.47 хувийн санал буюу есөн суудал эзлэхээр байна. Харин хэт барууны “Хриси авги” гурван  хувийн босго давж чадалгүй парламентад суудалгүй үлдэх нь.

           

Сонгуулийн ирц урьдчилсан байдлаар 57.84 хувьд хүрчээ.

 

Н.Түвшин

 

Сэтгэгдэл бичих