Европ руу зугтсан Дубайн гүнж Хайе бие хамгаалагчтайгаа янаг амрагийн холбоотой юу?

Арабын нэгдсэн эмирт улсын Ерөнхий сайд, Дубайн Захирагч, шейх Мохаммед ибн Рашид Аль Мактумын зургаан эхнэрийн нэг, 45 настай гүнж Хайе өнгөрсөн зургадугаар сарын эхээр 11 настай охин, долоон настай хүүгийнхээ хамт 38 сая ам.доллар аван Европ руу зугтсан нь дэлхий даяар дуулиан тарьсан билээ. Хайе гүнж Их Британиас улс төрийн орогнол хүссэн ба шүүхээр дамжуулан гэр бүлээ цуцлахаар бэлтгэж байгаа аж.

шейх Мохаммед ибн Рашид Аль Мактум Хайе зурган илэрцүүд


Тэрээр нөхрийнхөө том охин Латифаг 2018 оны гуравдугаар сард Арабын нэгдсэн эмирт улсаас оргох оролдлого хийн баригдаад хоригдож буйг мэдээд хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовнин зугтсан гэдэг.

шейх Мохаммед ибн Рашид Аль Мактум Хайе зурган илэрцүүд

Тэгвэл шейх Мохаммед ибн Рашид Аль Мактум гүнж Хайег Их Британийн армийн офицер байсан бие хамгаалагчтайгаа янаг амрагийн холбоотойд буруутгасан тухай “The Times” сонин мэдээлсэн байна. Шейх өөрийн Instagram” хуудсандаа бичихдээ, “Хайе, чи надаас урважээ. Чамд одоо миний хажууд байх орон зай байхгүй. Чиний амьд үлдэх эсэх надад ямар ч хамаагүй болсон” гэжээ.

Н.Түвшин

шейх Мохаммед ибн Рашид Аль Мактум Хайе зурган илэрцүүд

шейх Мохаммед ибн Рашид Аль Мактум Хайе зурган илэрцүүд

шейх Мохаммед ибн Рашид Аль Мактум Хайе зурган илэрцүүд




Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 112.72.11.1142019-07-09 22:37:16

би - 202.70.44.462019-07-09 13:58:34

дээр албан бус татвар эмс

zochind - 202.21.108.1992019-07-09 00:19:06

haha. chamaas l deer

. - 212.253.244.1102019-07-08 23:47:18

юүн хар мянган эхнэртэй юм дээ. нэг нь явсан ч ахиад 5 эхнэр үлдэж байх шив дээ

зочин - 66.249.82.1742019-07-08 17:03:47

түвшин нэртэй сэтгүүлч минь гарчигаа уншаад нийтлэлээ уншаад үздээ