Т.Бархүү Гран при шагналын эзэн болов

Дэлхийн оддыг дэргэдээс нь харуулдаг “Яг  түүн шиг” шоу нэвтрүүлгийн төгсгөлийн дугаар өчигдөр /2019.07.07/ үзэгчдэд хүрлээ.

“Шилдгийн шилдэг” гэх тодотголтой дөрөвдүгээр улирлын ялагч, Гран при шагналын эзнээр жүжигчин Т.Бархүү тодорлоо. Тэрбээр энэ удаа 30 сая төгрөгөөр шагнуулав. Жүжигчин Т.Бархүү бол дугаар бүрт өндөр оноог авч, шоу нэвтрүүлгийн үзэгчдийн саналаар ч тэргүүлсээр ирсэн авьяаслаг оролцогч.

Шоуны өнгөрөгч есөн дугаарт цөөнгүй үзэгчид “Жүжигчин Т.Бархүүгийн оноог шүүгчид дарж байна” гэж шүүмжлэлийг гаргаад амжсан байдаг. Гэхдээ жүжигчин Т.Бархүүгийн хувьд шоуны төгсгөлийн хоёр дугаар болох хагас финалын ялагчаар тодорч, 18 сая төгрөг, төгсгөлийн дугаарт Гран при шагналыг хүртэж, 30 сая төгрөгийн эзэн болоод байгаа юм.

Жүжигчин Т.Бархүү энэ удаа шоуны шүүгч, оролцогчид болон үзэгчдийн саналын тооноос гадна өнгөрсөн есөн дугаарын онооны нийлбэрээр ч үнэмлэхүй ялагч байж чадлаа.

“Яг түүн шиг” шоуны төгсгөлийн дугаар учраас авьяаслаг уран бүтээлчид өөрийн шилдэг гэсэн дүрээ тун чадварлагаар дуурайж байв. Авьяаслаг оролцогчдоос дуучин Б.Нацагдорж буюу Наки попын хаан Майкль Жексон, жүжигчин Т.Бархүү алдарт дуучин Ceelo Green болсон бол дуучин П.Баярцэнгэлийн хувьд дэлхийг байлдан дагуулж буй Хүннү рок “Hu” хамтлагийг, загвар өмсөгч С.Сарнай рокн роллын хаан Elvis fresley, дуучин Б.Халиун Казахстаны алдарт дуучин Димашын дүрд яг адилхан хувирч, гайхширууллаа. Харин дуучин Б.Амархүү алдарт дуучин  Fredie mercury, дуучин Б.Маралжингоо дуучин Hudson, дуучин Г.Сүндэрмаа Marah carey-г тун чадварлаг дуурайжээ.




Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Балиар шоу бархүү одоо болоош дээ юу ч хийхгүй байж ямар их мөнгө авдаг юм . Энхтуул авгай чамд санаатай юм байна лээ шүү бодолцоорой . Дахиад ийм шоу хийвэл бархүү г хэзээ ч бүү оруул . ! Харин Тэмүүлэн энэ тэрийг оруулаач гэгээлэг залуучууд шүү . - 66.181.176.502019-07-08 10:52:34

Зочин