Украинд АНУ-аас анх удаа газрын тос нийлүүлжээ


Украины түүхэнд АНУ-аас анх удаа газрын тос нийлүүлсэн тухай Одессийн боомтын хэвлэлийн алба мэдээлжээ. 75 мянган тонн газрын тос тээвэрлэсэн АНУ-ын “Wisdom Venture” хөлөг онгоц Одессийн боомтод хүрэлцэн ирсэн байна.

Газрын тосыг “Одесса-Кременчуг” хоолойгоор Кременчугийн нефть боловсруулах үйлдвэр рүү шууд хүргэх аж. Сарын дараа АНУ-аас газрын тос бүхий хоёрдахь хөлөг онгоц Одесст ирэх юм байна.

Одессийн боомтын нефтийн терминал жилд 25 сая тонн газрын тос өнгөрөөх хүчин чадалтай бөгөөд одоогоор хүчин чадлынхаа 80 хувийг ашигладаг ажээ.   

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих