Дэлхийн толгой баян Жефф Безос гэр бүлээ албан ёсоор цуцаллаа


131 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхий толгой баян Жефф Безос экс-эхнэр Маккензи Безосоос албан ёсоор салсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлж байна.

АНУ-ын Вашингтон мужийн Кинг дүүргийн шүүх хурал Жефф ба Маккензи Безос нарын гэр бүлийг цуцлах баримт бичгийг баталжээ. Ингэснээр Маккензи Безос 38.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Amazon” компанийн 19.7 сая хувьцааг эзэмшин дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болж байна. Тэрээр хөрөнгийнхөө тэн хагасыг буяны үйлсэд зориулна гэдгээ өмнө нь мэдэгдсэн билээ.

Маккензи Безос түүнчлэн “Amazon”-ы нийт хувьцааныхаа 75 хувь,The Washington Post” сонин, “Blue Origin” сансрын нисэх компанийн хувиа экс-нөхөртөө шилжүүлэн өгсөн аж.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих