Тува эр баавгайн ичээнд бүтэн сар байжээ

  Тэр энэ хугацаанд амьд гарсан ч, занданшуулсан цогцос  шиг болж,  харин аврагчид түүнийг баавгайн ичээнээс гаргаж авсан байна.

Баавгай  Тува эрийн ууц  нурууг  хугалж, дараа идэхээр ичээндээ нуусан байсан ч, тэр аврагджээ.  Аврах ажиллагаа явуулсан үеийн дүрс бичлэг Интернэтэд тавигдсан байна. Аймшигтай дүрс бичлэг гарсны дараа энэ явдал олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тэр дорхноо таржээ. 

Дүрс бичлэг үнэхээрийн айдас төрүүлэм бөгөөд нөгөө эр  тэр чигээрээ эрэмдэг зэрэмдэж болж, өрөөсөн нүд нь л арай чуу нээгдэж байсан аж.  Александр гэх  энэ Тувагийн энэ оршин суугч одоо эмнэлэгт байгаа гэнэ. 

  Александрыг олоход ноход нь анчдад тусласан байна. Тэд  мань эрийг олоод, үхчихэж хэмээн бодож, харин үнэндээ амьд байгаагий нь  мэдээд бүр мэл гайхаж  орхижээ.

Эмч нарын ярьснаар, мань эр гараа хөдөлгөж чадаж байснаас гадна,  өрөөсөн нүд нь арай гэж нээгдэж, харин биеийн бусад хэсэг нь огт хөдөлгөөнгүй байжээ гэж EADaily сайтад бичсэн байна.

Араатан түүний ууц нурууг хугалж, гэхдээ дараа идэх гэсэн үү, бусад амьтны нүднээс далд ичээндээ нуусан байна.  Тийнхүү ийм хүнд бэртэл гэмтэлтэй  хүн  ичээнд яаж  ингэж  бүтэн сар байж,  амьд гарсныг хэн ч  одоогоор хэлж чадахгүй байна.


С.Инда


Сэтгэгдэл бичих