ТАНИЛЦ: Хурдан морины уралдааны хуваарь

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааны хуваарийг гаргажээ.

Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор долдугаар сарын 10-д хязаалан, шүдлэн насны хурдан морины уралдаанаар эхэлж, 11-д азарга, их нас, 12-д соёолон, дааганы уралдаан болно. Энэ жил даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана.

Хурдан морины уралдааны үеэр морьдын үүлдвэрлэг байдлыг ялгах бөгөөд азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 сам өндөр байх заалтыг барьж ажиллах юм байна.

Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлэх тал дээр хүүхдийн эрхийн байгууллага ажиллах аж.

Үндэсний их баяр наадмын маргааш буюу долдугаар сарын 13-д Хүй долоо худагт уяачдын наадам болох бөгөөд эрлийз гурван нас болоод жороо морины уралдаанаар үргэлжилнэ. Энэ өдөр “Морьтон монголчууд” үзүүлэх тоглолт, хос морины уралдаан, шүхрийн буултын үзүүлбэрт зэргийг наадамчин олонд зориулан бэлтгэжээ.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоо худагт дөрвөн өдөр үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл бичих