Kалифорнид хүчтэй газар хөдлөжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ муж улсад бий болсон нөхцөл байдлын тухай мэдээлсэн байна.

Өчигдөр Калифорни муж улсын өмнө нутагт 6,4 магнитудын газар хөдлөлт болсон байна. Голомт нь Рижкрест хотоос 18 км-т 9 км-ийн гүнд байжээ.  Наад зах нь дөрвөн удаа хүчтэй түлхэлт болсон байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  болсон явдлын дараа Калифорни муж улсад үүссэн нөхцөл байдлын тухай мэдээлжээ. 

“Калифорнийн өмнөд нутагт газар хөдлөсөн тухай бүрэн мэдээлэл авлаа.  Бүх зүйл  хяналтад  байна” гэж төрийн тэргүүн Твиттер дэх өөрийн хуудсанд бичжээ. 

Газар хөдлөсний дараа аврах албадад иргэдээс олон мэдээлэл ирсэн байна. Зарим нь эмнэлгийн тусламж авахыг хүсч, нөгөө хэсэг нь гал гарсан тухай мэдээлж байжээ.  Газар хөдлөлтөд хүмүүс  өртөж хохирсон  юмуу байшин барилга эвдэрсэн тухай мэдээ яаралтай тусламжийн албадад ирээгүй байна. 


С.Инда

Сэтгэгдэл бичих