Гуайдо ОХУ-тай хамтран ажиллаж, Мадуротай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа аж

Миний бие болоод миний хамтран зүтгэгчид ОХУ-ын тэргүүний хэлж байгаа зүйлийг анхааралтай сонсдог гэж улс төрч мэдэгджээ

 

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо тус улсын ерөнхийлөгч Николас Мадуротай яриа хэлэлцээ хийж, Оростой хамтран ажиллахад бэлэн байгаа тухай мэдэгдсэнийг ТАСС агентлаг мэдээлжээ. 

Тэр  францын телевизэд өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэн байна. Венесуэлийн сөрөг хүчин Мадуротай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Гуайдо хэлжээ. Ингэхдээ тэр  тус оронд  цаашид жагсаал  цуглаан хийж, засгийн газарт дипломатын аргаар  шахалт үзүүлэх бодолтой байгаагаа  бас мэдэгджээ.


Ардчилсан  зарчмыг  удирдлага болгон, Венесуэлийн ирээдүйн тухай асуудлыг сонгуулиар шийдвэрлэх шаардлагатай гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путиний хэлснийг Гуайдо бас тайлбарласан байна.

Олон улсын ажиглагчдыг байлцуулан Венесуэлд чөлөөт сонгууль явуулахыг дэмжиж байгаагаа тэр тэмдэглэжээ. Нэг жилийн өмнө ийм сонгууль явуулахаас төрийн тэргүүн татгалзсанаас болоод Венесуэлд одоогийн байдал  үүссэн юм гэж тэр бас үзэж байна.

Орос болон Францын удирдагчдын ярьж байгаа зүйлийг миний бие болон миний талынхан байнга анхааралтай сонсдог гэж Гуайдо тэмдэглээд, энэ асуудлаар  Владимир Путин,  бусад орны ерөнхийлөгч нартай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. 

Венесуэлийн сөрөг хүчинтэй гурван сарын турш нууцаар хэлэлцээ хийж байгаа  тухай Мадуро өмнө нь хэлж байсныг   тэмдэглэж  байна. 

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.21.109.932019-07-06 07:36:24

Америкийн гар хөл, эх орноосоо урвагч.

мн - 202.21.117.342019-07-06 06:26:17

Иймэрхүү гадныхны ятгалгалгаар эх орноо худалдсан нийгмийн хог шаарнууд хаа сайгүй байх юм аа

irgen - 31.165.225.302019-07-05 20:42:50

eniig hen tooj yaridag um be, eh ornoo hudaldagch