Дэлхийд цорын ганц үлдсэн хамгийн хуучны “Porsche 917K” машин


Дэлхийд ганцхан үлдсэн хамгийн хуучны “Porsche” машин ирэх наймдугаар сард Монтерейн дуудлага худалдаанд орох ажээ. Уг машин шинэ эзэндээ 20 сая долллараас багагүй үнэтэйгээр очих төлөвтэй байгаа бөгөөд энэ нь түүнийг хамгийн үнэтэй машин болгохоор  байна. Porsche 917K машины одоогийн эзэн үүнийг 2017 онд АНУ-д 17 сая доллараар авчээ.

 



Энэ нь 1939 оны есдүгээр сард Берлин, Ром хотын хооронд хийхээр төлөвлөж байсан 1500 километрийн уралдаанд зориулж  Фердинанд Поршегийн зохион бүтээсэн 64 загварын машин юм.  Тэр үед KdF Wagen гэдгээрээ илүү  танигдсан Porsche Volkswagen Beetle машиныг түшиглэн дээрх машиныг үйлдвэрлэсэн бөгөөд гэхдээ хөнгөн цагаан  мөлгөр бүрээстэй байжээ.



Дээр дурдсан уралдаан болоогүй юм. Учир нь нацистын Герман 1939 оны есдүгээр сард  Польшид халдан довтлож, ингэснээр уралдаан хэрэг дээрээ цуцлагдсан байна. Тийнхүү ердөө ганцхан ийм машин үйлдвэрлэж, энэ нь Германы засгийн газрын өмч болжээ.































Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сонин - 43.228.131.1962019-07-05 10:22:09

нээрээ тийм байна ш дээ. сонин юм.

зочин - 103.80.210.1202019-07-05 07:39:17

жолооны хүрд хар зурагт буруу байсан бол өнөөгийн загварт зөв жолоотой болчихсон байна.Хальс эргэж угаагдсан гэж үзэх боломжгүй байна.Учир нь машины дугаар марк зүгээр харагдаж байна.