Эрхүү мужийн үер 20 хүн аминд хүрэн 29 тэрбум рублийн хохирол учруулжээ

Оросын Эрхүү мужид олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас Саяаны нуруунаас эх аван Ангар мөрөнд цутгадаг голууд эргээсээ хальж тус мужид урьд өмнө үзэгдээгүй үер болсон билээ.

Үерийн үеэр 20 хүн амь үрэгдэж, усанд автсан 3.5 барилга байшинг дахин сэргээх боломжгүй болсон ба урьдчилсан тооцоогоор 29 тэрбум рублийн хохирол учирсан тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна.

            Үерийн бүс дэх 60 хот, суурингийн 46-д цахилгаан хангамжийг сэргээжээ. Үерийн үр дагаврыг арилгах ажилд гурван мянган хүн, 462 техник хэрэгсэл, 83 усан онгоц, моторт завь, зургаан онгоц, нисдэг тэрэг оролцож байгаа аж.

Н.Түвшин

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.21.99.2262019-07-05 07:48:15

Ах нартаа гайгүй тусалчих юмсан. Зовлон тохиолдсон үед нь....

зочин - 66.181.166.1962019-07-04 16:06:00

усанд автсан 3,5 барилга дахин байшинг дахин сэргээх боломжгүй болсон гэдгийг одоо юу гэж ойлгох вэ, 3 бүтэн нэг тал байшин гэсэн үг үү