“Boeing” компани нисэх онгоцны сүйрэлд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгоно

“Boeing” компани 737 МАХ загварын хоёр нисэх онгоцны сүйрэлд амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд 100 сая доллар гаргах бодолтой байгаа тухайгаа  лхагва гарагт мэдэгдсэнийг Блумберг агентлаг мэдээлсэн байна. 

Төрөл төрөгсөд нь энэ загварын нисэх онгоцны хоёр удаагийн сүйрэлд амь үрэгдсэн ар гэрийнхэнийх нь өдөр тутмын зардалд энэ мөнгийг зориулна гэж дээрх агентлагийн  иш татсан компанийн мэдэгдэлд дурджээ. Гэр бүлийнхэн нь энэ мөнгийг бас боловсролд зарцуулж болох гэнэ. 

Нисэх онгоцны сүйрлээр амь үрэгдэгсдийн ар гэрийнхнээс  компанийн эсрэг ойролцоогоор 80 нэхэмжлэл ирснээс  46 нь Индонезийн  нисэхийн  компанийн  “Боинг” нисэх онгоцны сүйрлээр амь үрэгдэгсдийн нэхэмжлэл байсныг агентлаг тэмдэглэсэн байна.

Хоёр удаа сүйрэл болсны дараа 2019 оны гуравдугаар сард дэлхийд Boeing 737 MАX нисэх онгоцны нислэгийг түр зогсоосон билээ.  Гуравдугаар сард нисэхийн  “Ethiopian Airlines” компанийн энэ загварын нисэх онгоц сүйрснээр 157 хүн амь үрэгдсэн юм.  2018 оны аравдугаар сард Индонезийн нисэхийн  “Lion Air” компанийн Boeing 737 MAX нисэх онгоц сүйрч,  189 хүн амь үрэгдсэн билээ.


С.Инда

Сэтгэгдэл бичих