Хүний хөгжил сангийн 1,071.9 тэрбум төгрөгийн өрийг төлж дуусгажээ

Хүний Хөгжил сангийн 1,072 тэрбум төгрөгийн өрийг өнөөдөр бүрэн төлж дуусгасан талаараа Сангийн сайд твиттер хуудастаа жиргээд "Монгол Улсын Баялгийн сан болох Ирээдүйн өв санд түүхэндээ анх удаа мөнгө хуримтлагдаж эхэллээ. Ирээдүйн өв сан 167.3 тэрбум төгрөгтэй боллоо" гэжээ.2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулиар Ирээдүйн өв санд байгалийн баялгийн орлогоос хуримтлагдах мөнгөнд 2030 он хүртэл гар хүрэхгүй бөгөөд 2075 он гэхэд 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болох тооцоог хуулийн ажлын хэсэг гаргасан байдаг.

Гэвч одоо хэлэлцэж буй Үндсэн хуулийн шинэчлэлд тусгаж, УИХ-аар мөн батлуулахаар зэхсэн Баялгийн сангийн тухай хуулиар уг мөнгийг дотоодын томоохон дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулахаар тусгаад буй юм. 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ард - 64.119.26.922019-07-03 21:47:36

Энэ дэвтэр хүн бүхэнд байгаа ... энэ дэвтэр дээр бичих нь ээ? бүр ойлгохоо болив?????

ард - 64.119.26.922019-07-03 21:15:09

1000 өдөр зовж,1өдөр жаргах,1 өдөр зовж,1000 өдөр зовох гэдгийн анхны хувилбарыг сонгосонтой утга адил гэж ойлгов,Бас 300 айл 10жил тансаг,3 сая иргэн 10 жил тарчиг амьдарна гэж сэтгэх хүн гарахгүй гэж үү? таминь ээ?