Путиний 30 жилийн өмнөх нэрийн хуудсыг Интернэтээр худалдах гэж байна

    Энэ нь Оросын удирдагчийг Ленинград хотын захиргаанд ажиллаж байх үеийн нэрийн хуудас гэдгээрээ сонирхол татаж байгаа ажээ. 

Энэ нь Владимир Путинийг Ленинград хотын захиргааны дэргэдэх гадаад харилцааны хорооны даргын албан тушаалд ажиллаж байх үеийн нэрийн хуудас юм. 

Үүнийг  худалдаж байгаа Виктор Приписановт энэ нэрийн хуудас 30 жилийн өмнө Путинийг таньдаг байсан өвөөгөөс нь үлджээ. Энэ нэрийн хуудас хаа нэгтээ удаан хугацаагаар  байгаад л байдаг байсан учир, тэр түүнийг худалдахаар шийдсэн байна.

“Надаас  нэрийн хуудсыг худалдаж авахыг хүсэх хүмүүс  олдоно хэмээн би бодсон юм. Тэгээд л худалдахаар шийдсэн хэрэг. Энэ нэрийн хуудас надад хэрэггүй, зүгээр л цаас шүү дээ” гэж зарлал гаргагч дурджээ. 

“Худалдан авахыг санал болгож байгаа хүмүүсийн  нэг нь нэрийн хуудсыг 55 мянган рублиэр (манайхаар - 2 сая 315 мянга гаруй төгрөг – ред.,) авъя гэсэн санал тавьсан байна. 

С.Инда


Сэтгэгдэл бичих