Далай Лам: Миний хойд дүр эмэгтэй хүн байж болно. Гэхдээ царайлаг байх хэрэгтэй

Төвдийн Буддын шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Лам өнгөрсөн долоо хоногт BBC сувгийн сэтгүүлч Ражини Вайдянатхантай өөрийн Дарамсала дахь өргөөнд уулзаж ярилцсан юм.

Энэ ярилцлагын үеэр Далай лам зарим сэдвээр сонирхолтой байр суурь илэрхийлсэн нь хүмүүсийн дунд маргаан үүсгээд байна. Зарим хүмүүс түүнийг “гэгээрсэн хутагт хүн ярихааргүй зүйл ярилаа”, “эмэгтэй хүнийг дорд үзлээ” хэмээн шүүмжилж байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлцгээжээ.

Сэтгүүлч түүнээс өмнө нь эмэгтэй залгамжлагч байх боломжтой, гэхдээ царайлаг байх хэрэгтэй гэж ярьж байсныг нь сануулаад олон эмэгтэй энэ үгэнд нь таагүй хандаж байгааг хэлж, тайлбар хүссэн юм.

Тэгэхэд Далай лам “Хэрвээ эмэгтэй хойд дүр тодорвол тэр царайлаг байх хэрэгтэй. Үгүй бол хүмүүс түүнийг харахаас дургүй нь хүрнэ шүү дээ” гэж өмнөх үгээ дахин баталжээ.

Энэ нь дотоод гоо сайхныг хэлж байгаа эсэхийг сэтгүүлч лавлахад Далай лам “Хоёулаа. Жинхэнэ гоо сайхан бол дотоод сэтгэлийн гоо сайхан гэдэг нь үнэн. Гэхдээ гадаад байдал бас чухал” гэсэн юм.

Тэрээр мөн эмэгтэй хүн олон нийтийн өмнө ил гарахдаа нүүрээ будаж, гоо сайхандаа анхаардаг байх нь зөв гэж ярьжээ.

Үүнээс гадна Далай лам цагаачлалын асуудалд өөрийн байр суурийг илэрхийлсэн нь мөн л маргаантай хариулт байв. Түүний үзэж байгаагаар цагаачид Европ тивээс боловсрол, мэдлэг олж аваад эх орондоо буцах ёстой гэнэ. Цагаачид бүр мөсөн суурьшиж, эцэстээ “Европ тив бүхэлдээ муслим эсвэл Африкийн орон болох ёсгүй” гэж Далай лам ярьжээ.

ikon.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

f - 202.126.88.2272019-07-03 11:53:18

enig hoshnogodood haya

f - 202.126.88.2272019-07-03 11:53:18

enig hoshnogodood haya

f - 202.126.88.2272019-07-03 11:53:18

enig hoshnogodood haya

ЗОЧИН - 66.181.185.1462019-07-03 07:57:51

Энэ үг Будда бурханы нэрийн өмнөөс юм уу Эсвэл багш өөрийнхөө нэрийн өмнөөс хэлээд байна уу Будда буддагын шашиныг яг хэн газарт төлөөлдөг юм

Уншигч - 202.21.117.342019-07-03 07:23:07

Ер нь их хошигнож ярьдаг хүн байна лээ шүү. Тэрийг нь ойлгохгүй шууд утгаар нь ойлгоод орчуулсан байж мэднэ

БМ - 203.91.112.1332019-07-03 07:19:50

Гэгээрнэ гэдэг нь бодит байдлаас тасрахыг хэлэхгүй, хүмүүс өөрсдөө худлаа үгэнд ингэтлээ дуртай байх юм. Үнэн л юм хэлсэн байна ш дээ. Царайлаг хүмүүсийг худлаа л атаархагчид муулдаг юм. хүн ямар хүнийг шууд хараад л дотоод гоо сайхныг нь мэдэх биш, Яахаараа хүмүүс ийм байдаг байнаа. Бас цагаачид европ руу их нүүдэллэвэл хожим лалын шашин дэлхий даяар тархах үндэс болох байх. Европоор тогтоно гэж үү, Хаашаа ч нүүдэллэж болох л байхАлсын юм ярихаар ойрын хараатай хүмүүс муулах юм даа

БМ - 203.91.112.1332019-07-03 07:19:50

Гэгээрнэ гэдэг нь бодит байдлаас тасрахыг хэлэхгүй, хүмүүс өөрсдөө худлаа үгэнд ингэтлээ дуртай байх юм. Үнэн л юм хэлсэн байна ш дээ. Царайлаг хүмүүсийг худлаа л атаархагчид муулдаг юм. хүн ямар хүнийг шууд хараад л дотоод гоо сайхныг нь мэдэх биш, Яахаараа хүмүүс ийм байдаг байнаа. Бас цагаачид европ руу их нүүдэллэвэл хожим лалын шашин дэлхий даяар тархах үндэс болох байх. Европоор тогтоно гэж үү, Хаашаа ч нүүдэллэж болох л байхАлсын юм ярихаар ойрын хараатай хүмүүс муулах юм даа

Gerel - 66.181.161.142019-07-03 06:58:21

Gegeersen hvn mon vv

Би - 202.70.34.2382019-07-03 06:26:58

Үнэн хэлжээ Их багш

lol - 209.167.52.342019-07-03 00:10:16

buruu zunuj bgaam bna

ИРГЭН - 202.179.24.992019-07-02 20:33:49

ЖИНХЭНЭ БУРХАНЫ ӨМНӨ ОЧООД ЮУ ГЭХ БОЛ ДОО.

Хэ хэ - 103.212.117.312019-07-02 18:53:17

Хошин мэдрэмж сайтай шүү. Урт наслах болтугай Далай багш маань

Zz - 80.215.101.1432019-07-02 17:37:08

Sunug zalgasan tuvd