Өнгөрсөн долоо хоногт зургаан сая ширхэг хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн долоо хоногт 5 удаагийн арилжаа явагдав. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар нийт 47 компанийн 6.334.950 ширхэг хувьцааг 1.165.039.283 төгрөгөөр арилжив.

Идэвхтэй арилжсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

AIC

АРД ДААТГАЛ ХК

463,783

321,118,461

2

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

3,179,348

254,684,093

3

MNP

МОНГОЛ ШУУДАН ХК

176,587

109,194,897

4

MFC

МОНОС ХҮНС

880,703

62,431,933

5

TUM

ТҮМЭН ШУВУУТ

323,447

60,784,539

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

MNET

Ард секюритиз ХХК

3,837,715

640,308,117

2

BUMB

Бумбат-Алтай ХХК

1,571,137

292,846,987

3

GAUL

Гаүли ХХК

539,881

218,221,815

4

GLMT

Голомт Капитал ХХК

1,559,495

217,841,597

5

STIN

Стандарт инвестмент ХХК

1,287,653

217,565,886

Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газрын үнэт цаас арилжаагүй байна. Зургадугаар сарын 28-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 601.660.661.176 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20785.21 нэгж болж өмнөх долоо хоногоос 5.26 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл бичих