“Яг түүн шиг” шоуны хагас финалд Т.Бархүү ялагч болж 18 сая төгрөгийн эзэн боллоо

"Боловсрол" ТВ-ээс зохион байгуулдаг “Яг түүн шиг” шоуны хагас финалын дугаар өчигдөр /2019.06.30/ боллоо.  Хагас финалын дугаарт авьяаслаг оролцогч Т.Бархүү шоуны оролцогч, дуучин Б.Амархүүг яг түүн шиг дуурайж, ялагчаар тодорсон юм. Улмаар Т.Бархүүг 10 сая төгрөгийн эзэн болсон юм.

Шоуны төгсгөлд өнгөрсөн есөн дугаарын турш хамгийн өндөр оноог авсан хоёр оролцогчийг шалгаруулахад дахин жүжигчин Т.Бархүү нийт 325 оноогоор тэргүүлж, найман сая төгрөгөөр шагнууллаа.

Жүжигчин Т.Бархүү “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэдгээ хэлсэн юм.

Харин дуучин Г.Сүндэрмаа, П.Баярцэнгэл нар 255 оноогоор тэнцсэн тул хоёуланг нь шалгаруулж, тус тус таван сая төгрөгийн эзэн боллоо.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Үзэгчийн бодол - 103.212.117.2062019-07-02 05:07:18

Хэдэн теливизийн шоунаас хамгийн их үзэж бгаа шоу сонирхолтой гое болж бгаа Бархүү бол бараг бүх үзүүлбэрээ маш сайн гүйцэтгэж бараг бүгдэнд ялагч болохоор байсан хөдөлмөрч хүн байна лээ

зочин - 66.181.166.1962019-07-01 10:46:27

Энэ тийм хэрэгтэй, ач холбогдол өгөөд байх шоу мөн үү, унтарч байгаа одонцоруудын амьд байгаагаа харуулах хэрэгсэл төдий эд ч юм шиг, уг нь мэргэжлийн дуучид, жүжигчид биш энгийн улс оролцвол илүү сонирхолтой баймаар юм