Вассерман: Төлөвлөгөөт эдийн засаг бол Оросын аврал

      Өрнөдийн загвараар хэрэгжүүлж буй зах зээлийн эдийн засаг хямрал давтагдахад гарцаагүй хүргэнэ. Ингэхдээ энэ  нь эхлээд дотоодын хямралаас бүс нутгийнх, одоо дэлхий нийтийн шинжтэй  хямрал болоод байна. Ийм хямрал  байнга  үүсч, дэлхийн олон арван орны бизнесийн төлөөлөгчид, жирийн иргэдийн аль алиныг хөндөж байна.

Олон арван жилийн турш  хэрэгжүүлж буй өрнөдийн эдийн засгийн загвараас өөр арга зам бий юү?

Нэрт оюунлаг сэтгэгч, телевизийн хөтлөгч Анатолий Вассерман  Comrade Major YouTube- сувгаар  энэ тухай ярьжээ. Одоо нэгэнт “дахин их уналт”  үүсээд   байгаа бөгөөд ингэхдээ өнгөрсөн үед дайнаар энэ байдлаас гардаг байлаа гэж Вассерман хэлсэн байна.

Анатолий Вассерман орчин үеийн дэлхийн эдийн засгийг тодорхойлогчдыг “захиргаадалтын бүлэглэл” -  либералууд гэж  нэрлэжээ. 

Нийгмийн чиг баримжаатай төлөвлөгөөт  эдийн засгийн чиглэлээр өөр арга замыг эрж хайж болох юм гэж тэр тэмдэглэсэн байна. Энэ нь үйлдвэрлэл өөрсдийн эздийг баяжуулах зорилгоор  хөрөнгө оруулалтыг татах биш, харин давын өмнө хүмүүсийн бодит хэрэгцээг харгалзан үзэх ёстой гэсэн үг юм.  Энэ нь өнөөдрийн байдлаар үл гүйцэлдэх  санаа мэт  санагдах хэдий  ч, шүүн хэлэлцэж болно гэж тэр тэмдэглэсэн байна. Төлөвлөгөөт эдийн засаг бол ирээдүй мөн. Ийм эдийн засаг их ирээдүйтэй гэж Вассерман хэлжээ. 


С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

a - 202.179.27.562019-07-01 23:06:10

zuv