ОХУ, БНХАУ доллараар тооцоо хийхээс татгалзаж байна

    БНХАУ, ОХУ үндэсний валютаар тооцоо хийхэд шилжих тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулжээ.  Баримт бичигт Хятадын ардын банкны дарга И Ган, ОХУ-ын ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, сангийн сайд Антон Силуанов нар гарын үсэг зурсан байна. “Известия” сонин сангийн сайдын орлогч Сергей Сторчакийн захидлыг иш татан ингэж бичжээ.

    Хэлэлцээрт бүр зургаадугаар сарын 5-нд гарын үсэг зурсан байна. Улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор ОХУ-ын түншүүдтэй үндэсний валютаар тооцоо хийх ажлыг эрчимжүүлэх зорилгоор юу хийсэн тухай думийн депутатын   асуултад Сторчак хариулжээ.

    Одоо Орос, хятадын үйлдвэрийн газруудын хооронд тооцоо хийх шинэ арга механизм бий болгож байгаа ажээ. Орос, Хятадын хооронд SWIFT-ийн маягийн зүйл хэрэглэж болох нь нэг хувилбар болж байна.

     Депутат Аксаковын хэлснээр,  үндэсний валютаар тооцоо хийх хэмжээг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн болон рублиэр тооцоо хийх арга хэрэгслийн зах зээл бий болгох шаардлагатай бөгөөд ингэснээр  харилцан хийж буй худалдааны гол гол барааны ханш хэлбэлзэх эрсдэлээс хамгаалах ажээ. Ойрын жилүүдэд   Оросын рублиэр   Хятадтай хийх тооцооны хэмжээ 50 хувьд хүрч болох юм гэж тэр мэдэгдсэн байна. Одоо энэ үзүүлэлт 10 хувь байгаа ажээ. Доллараар тооцоо хийх талаар нэгэнт байгуулсан хэлэлцээрийн дагуу рубль, юанийн төлбөрт шилжинэ гэж учрыг мэдэх хүн хэлсэн байна.


С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

irgen - 31.165.225.302019-06-29 11:17:04

hamgiin zov arga, delhiid amerik l monjij baidag ene byhnees, busad ornuud ch bas ingehgui yneheer ih horongo hanshnii baidlaar aldaj ganzhan ulsiig l bayjuuldagiig zogsooh heregtei,

Зочин - 66.249.82.1722019-06-28 20:17:27

Хятадууд рублийг үнэгүй цаас болгож юанийг тэлэхийг санаархаж байгаа

b - 202.126.88.1862019-06-28 15:38:05

zov, manaih bas oros hyatad 2 toi oorsdiinh ni mongoor tootsoo hiideg boloh heregtei bnaa