Путин, Трамп хоёрын уулзах тов тодорхой болов

    Оросын ерөнхийлөгч Владимир Путин, америкийн төрийн тэргүүн Дональд Трамп хоёр зургаадугаар сарын 28-ны баасан гарагт Осака хотод уулзах ажээ. Ройтерс  агентлаг Цагаан ордны мэдээг иш татан ингэж уламжилсан байна.

    Уулзалт орон нутгийн цагаар 14 цагт (УБ-ын цагаар  13:00 цагт) эхлэх ажээ. Хэлэлцээний бусад нарийн ширийн зүйл одоогоор тодорхойгүй байна.

   Түрүүнд нь  Трамп  Владимир Путинтэй хийх уулзалтаас юу хүлээж байгаа тухайгаа ярьж байсан юм. “Би сайн ярилцах болно, гэхдээ энэ нь та бүхэнд хамаагүй гэдгийг хэлэх байна” гэж тэр Япон орохоор явахынхаа өмнө сэтгүүлчдэд хэлжээ.

 Төрийн тэргүүн нар хоёр орны ажил төрлийн байдал, улс төрийн тогтвортой байдал, түүнчилэн Сири, Афганистан, Украин, Венесуэл, Ираны асуудал хэлэлцэнэ гэж оросын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков тэмдэглэсэн байна.

Владимир Путин, Дональд Трамп нарын анхны  бүрэн хэмжээний уулзалт 2018 оны долоодугаар сард Хельсинкид болсон билээ. Тэгэхэд хоёр ерөнхийлөгч бараг дөрвөн цаг ярилцсан юм. 


С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zz - 80.215.42.912019-06-28 07:50:24

Oros hotsrogdson hugjilgui racist hunii erhiig boogduulsan uls

russiya - 182.160.39.1332019-06-27 22:40:25

PUTIN MANDTUGAI

Унш унш унш - 66.181.171.342019-06-27 19:35:53

Агуу Орос агуу. 118 Та түүхээ унш даа.

mnbvc - 193.154.238.1182019-06-27 19:20:23

shaa chi oros bol deerengui novshnuud

Зочин - 202.21.108.1642019-06-27 17:48:28

Нэг талаас дайн дэгдээгч Америк, нөгөө талаас дэлхийг дайны аюулаас аврагч Орос уулзалдах нь. Нэг хоёрдугаар дэлхийн дайны аюулаас дэлхийг аварсан Орос одоо ч аварсаар л бгаа