Венесуэлд дахин төрийн эргэлт хийх гэсэн оролдлогод холбогдолгүй гэдгээ мэдэгджээ

   

     Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог түлхэн унагаах зорилготой хуйвалдаан хийх гэсэн оролдлогод холбогдолтой гэдгээ өөрийгөө тус орны төрийн тэргүүн хэмээн зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо няцаасныг РИА Новости агентлаг мэдээлжээ.

“Хичнээн ч  удаа болж байна даа мэдэхгүй, намайг ийм хэрэгт буруутгаж байсан тоог олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд алдчихсан юм” гэж тэр тэмдэглэсэн байна.

    Венесуэлийн эрх баригчид тус оронд дахин төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос сэргийлж чадлаа  гэж Боливарын бүгд найрамдах улсын Холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес лхагва гарагт мэдэгдсэн байна.

Хуйвалдагчид Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж,  амь насыг нь бүрэлгэхийн тулд  “Израиль, Америкийн болон Колумбын террористуудыг” хөлслөсөн юм гэж тэр хэлжээ.

    Венсеуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо  Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх болсоноо зарласан нэгдүгээр сард тус оронд улс төрийн хямрал үүссэн билээ.  Түүнийг АНУ болон бусад хэд хэдэн орон дэмждэг юм. Орос болон бас хэд хэдэн улс Николас Мадурог тус орны хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэж байгаа юм. 


С.Инда


Сэтгэгдэл бичих