Аагим халуунд олон мянган хүн амь насаа алдаж магадгүй хэмээн таамаглаж байна

   2019 оны зургаадугаар сарын сүүлчээр бүгчим халуун шатсанаар  олон мянган хүн амь насаа алдаж болох юм хэмээн европын эрдэмтэд болон цаг уурчид таамаглаж байна. “Вашингтон пост” сонинд ингэж бичжээ. 

Финландын цаг уурч Мика Рантанен  хэт их дулааралтыг  компьтераар загварчилснаар  Францын хувьд урьд өмнө байгаагүй их халуун болохыг тодорхойлсон байна. Агаарын их халалт нь “чимээгүй алуурчин” юм гэж Подстамын их сургуулийн цаг уурч Стефан Рамсторфын хэлжээ. 2003 оны их халуунд Европт 70 мянган хүн амь насаа алдаж, харин өнгөрсөн оны зун Германд наад зах нь нэг мянган хүн нас барсныг эрдэмтэн дурдсан байна.

    Европын баруун болон төв хэсэгт хамгийн их халах ажээ. Испани, Францын зарим нутагт хэдэн өдөр Цельсийн 40 градус давж  халж мэднэ.  Испанийн цаг уурч Сильвия Лаплана  ойрын өдрүүдийн цаг агаарыг “айсуй там” хэмээн тодорхойлжээ. Мадрид хотод Цельсийн 40,6 градус хүрч хална гэж таамаглаж байна.

    Францад агаарын температур дараачийн баасан гарагт  45 градус хүрч, дээд амжилт тогтооно гэж цаг уурч Жилом Возница мэдэгджээ.  Францад 11 мянга гаруй хүн нас барсан 2003 онд  Цельсийн 44,1 градус хүрч халж байжээ.  Гренландын зэргэлдээ болон Европын төв-баруун нутаг дээрх өндөр даралтын хоёр мужийн систем нь  ингэж халах шалтгаан болж байна. Энэ хоёр муж нь агаарыг хөргөж болох байсан өмнө зүгийн циклоныг хааж байгаа гэнэ.  Ингэснээр Испанийн болон африкийн цөлөөс  халуун агаар ирж байна. Ингэснээр агаар их халж,  усархаг  аадар бороо орох ажээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих