Дэлхийн хараагүйчүүдийн тоглолтод оролцох баг тамирчдыг үднэ

 Зургаадугаар сарын 27-нд болох үйл явдал:

8.30 цагт ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такeши Касай, Эрүүл мэндийн Сайд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, бусад албаныхан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллана. Утас: 99179899, 86885060


9.00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. 

9.30 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулж буй сургалт Соёл, урлагийн газрын хурлын танхимд болно.

9.30 цагт Монголын Үндэсний музейд "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэнг нээнэ.

11.00 цагт  Монголын Үндэсний музейд Хятаны соёл, түүх археологийн дурсгалын талаар Өвөр Монголын музейн захирал доктор, профессор Чень Ён Жи, Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Хүн Шин нар лекц уншина. 

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” номыг танилцуулна. Үйл ажиллагаанд АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, яамдын ТНБД, агентлагийн дарга нар оролцоно.

11.00 цагт Cпортын төв ордонд Монголын Пара жудо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Цагаанбаатар болон удирдах зөвлөлийн гишүүд дэд, Ерөнхийлөгч нар Дэлхийн хараагүйчүүдийн тоглолтод оролцох баг тамирчдыг үдэн гаргаж өгөх ёслол болно.

14.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд төрийн өмчит Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулна. Утас:99779310

14.00 цагт Blue Sky зочид буудлын "Diamond" танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Ёслолын ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг болон холбогдох төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцоно. Холбоо барих: 91915340, 99931551

14.00 цагт ШУА-ийн их чуулганы хурлын танхимд Академичдын өргөтгөсөн зөвлөгөөн болно. Утас 98119897

14.30 цагт ГХЯ-нд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан болно.


Үндэсний мэдээллийн төвд

11.00 цагт Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Морин Хуур чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан нарын хамтын бүтээл "Legend" энтертайнмент шоу тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

Сэтгэгдэл бичих