Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд хамрагдах журмыг НИТХ батална

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанаар "Түрээсийн орон сууцанд хамруулах журам" батлахтухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.

-Түрээсийн орон сууцны журам удахгүй батлагдана. Журам дээр ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Засгийн газар болон холбогдох байгууллагаас баталсан журам, хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна. Журам баьлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэнэ.

-Журам хэзээнээс бэлэн болох вэ. Бүртгүүлэх иргэд хүлээлттэй байна?

-Бид журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барина. Тэндээс батлах учиртай. Үүний дараагаар бүртгэл эхлэх юм. Ер нь орон сууцнуудын 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд, 30 хувийг түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдэд, үлдсэн хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд түрээслэхээр саналаа боловсруулсан.


Сэтгэгдэл бичих