Сагсчин О.Дөлгөөнд туслах хандивын аяны хүрээнд 843 сая төгрөг цуглаад байна

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор одоо АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Түүнд туслах #Pray4Dulguun хандивын аян олон нийтийн сүлжээнд идэвхтэй өрнөсөөр байна.

Тэгвэл өчигдөр Mongolia for Dulguun буюу хадивын аяныг зохион байгуулагчдын албан ёсны хуудаст хэчнээн төгрөгийн хандив ямар замаар цуглаад байгаа талаар мэдээлжээ.

2019 оны зургаадугаар сарын 25-ны 17:00 цагийн байдлаар #Pray4Dulguun аян хүрээнд цугласан мөнгөний тайлан:

  • Хаан банкны дансанд - 448,797,399.82 төгрөг /Дөлгөөний аав Л.Очбадрахын данс/
  • Хас банкны дансанд - 3,714,298 төгрөг /Дөлгөөний аав Л.Очбадрахын данс/
  • Facebook fundraising - 119,304 ам.доллар /Өнөөдрийн ханшаар хөрвүүлбэл 316,990,728 төгрөг/
  • GoFundMe fundraising - 20,990 ам.доллар /Өнөөдрийн ханшаар хөрвүүлбэл 55,770,430 төгрөг/
  • Candy-ээр - 17,003,974 /Нэг candy нэг төгрөг гэхээр 17,003,974 төгрөг/
  • Хандивын хайрцгаар - Тооллого явагдаж байгаа
  • Lend.mn - Үнийн дүн хүлээж байгаа
  • Mongol Chat - Үнийн дүн хүлээж байгаа
  • Ard app - Үнийн дүн хүлээгдэж байгаа

Тооллого явагдаж байгаа болон хүлээгдэж буй үнийн дүнг оруулахгүйгээр 843,276,829 төгрөг цугласан байна.

Аян зохион байгуулагчид "Хаан банкны хуулгыг файлаар нь авахаараа нэг бүрчлэн үзүүлэх болно" хэмээсэн байв.

#pray4dulguun хаштаг ямар учиртай вэ?

Бидний #pray4dulguun гэж бичиж буй хаштаг Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагуудад хүрвэл, хандив авах боломж, гарц үүсэх боломжтой. Өмнө нь хэд хэдэн удаа ийм тохиолдол гарч байсан учир бид үүнийг баталж үндэсний хэмжээнд хаштаг хийж оролцох хэрэгтэй байгаа талаар аяныг зохион байгуулагчид тайлбарлажээ.

Түүнчлэн ТАНЫ БИЧИЖ БУЙ НЭГ ПОСТ, НЭГ СЭТГЭГДЭЛ БҮР НЭГ ДОЛЛАР БОЛНО ГЭСЭН ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ БАЙГАА. Тийм зүйл байхгүй хэмээсэн байна. Тиймээс #pray4dulguun гэсэн хаштаг-аа ашиглахаас гадна мөнгөн хэлбэрийн тусламжаа давхар үзүүлэхийг зохион байгуулагчид уриалж байгаа юм.

Өвдсөн иргэдийнхээ хэнийг нь ялгах вэ буюу эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага

О.Дөлгөөнд туслах хандивын аянтай зэрэгцэн #pray4Amingerel, #pray4Uchral, #pray4Urtnasan, #pray4Esonerdene, #pray4Temuulen, #pray4Shinebayar, #pray4Zumprelkhand хэмээх хаштаг-ууд мөн идэвхжиж, биеийн байдал нь хүнд байгаа хүүхэд, залууст туслах уриалга гарсаар байна.

Иргэд олон нийтийн сүлжээнд "Адилхан өвдөж, шаналж байгаа бусдыгаа ялгамааргүй байна. Бүгдэд нь туслах юмсан" хэмээн хандив өгсөөр байгаа ч бид хандив өгөөд хэдэн хүнийг эмчилгээний зардалтай болгож чадах вэ гэсэн асуулт хариултгүй хэвээрээ байгаа юм.

Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхээ хэрхэн эдлэх вэ? Уг эрхийг маань хангах үүрэгтэй Төр, Эрүүл мэндийн яамны бодлогын хариуд салбарын сайд О.Дөлгөөний эмчилгээнд хувиасаа 1,000,000 төгрөг хандивлаад, яамны мэргэжилтнүүдтэй зөвлөлдөн эмчилгээ хийлгээд ирсний дараа авах байсан 5,000,000 төгрөгийг урьдчилан шилжүүлж байгаагаа мэдэгдэв. Энэ нь өвчтэй иргэдээ эмчлэх яамны бодлогыг илэрхийлж байгаа хэрэг үү?!

Бидний сар бүр төлдөг эрүүл мэндийн даатгалын систем ажиллаж байна уу. Энэ талаарх асуулт, сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээгээр хөвөрсөөр байна

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ҮНЭН - 203.91.112.1462019-06-27 08:20:48

эНЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ӨВЧНӨӨР ДАЛИМДУУЛАН МӨНГӨ ХИЙЖ БАЙГАА НЭГ ХЭСЭГ ӨБҮЛЭГ ХҮНИЙ ЗАЛИЛАНГИН ШИНЖТЭЙ ҮЙЛДЭЛ ШИГ Л САНАГДААД БАЙНА эСХҮЛ мОНГОЛЧУУД САГС ТОГЛОДОГ ХҮНД ТИЙМ ДУРТАЙ ЮМУУ ХАВДАРЫН ТӨВӨӨР ДҮҮРЭН ИЙМЭРХҮҮ ӨВЧТЭЙ ӨДӨР ХОНОГ ХҮЛЭЭСЭН ХҮМҮҮС БАЙХАД АНУ_Д ЗУГААЛЖ БАЙГАА НЭГ БАНДИЙН ТӨЛӨӨ ЯАГААД ИНГЭЭД БАЙГАА НЬ СОНИН СЭЖИГТЭЙ,,,,,,,,,,,,,,

Irgen - 66.181.161.1182019-06-26 18:06:02

Bolj dee ashgui

Иргэн - 66.181.177.502019-06-26 14:48:47

Илүү мөнгө гарвал бусад хүлээгдэж буй өвчтөнүүддээ зориулна гэж найдаж байна. Хэн хяналт тавих вэ???