Наадмын тасалбарт энэ жил бас очерлох нь

Наадамчин олон өнөө жил Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх тасалбар худалдан авахын тулд Соёлын төв өргөөний хойд талын касс дээр дугаарлах нь ээ. Үүрийн цагаан гэгээнээс дугаараа манаж, хүчтэй хүчгүйгээ үзэн байж арай чүү хоёр тасалбар худалдан авахаас аргагүйд хүргэдэг болхи үйлчилгээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар үргэлжлүүлэх юм байна.

Наадмын тасалбарыг онлайнаар борлуулахгүй болсон шалтгаанаа "Ахмад настнууд захиалж чаддаггүй" хэмээн тайлбарлаж буй юм. Мөн одоогоор тасалбарыг хэзээнээс эхлэн худалдах вэ гэдэг тодорхойгүй байна. Үнэд өөрчлөлт орохгүй буюу өнгөрсөн жилийнхээ ханшаар борлуулагдах аж. Наадмын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 16, 20, 24 мянган төгрөгийн үнэтэй байдаг.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо хязгаартай буюу 12300 байдаг. Үүнээс болж жилийн жилд наадмын нээлт, хаалтыг үзэх иргэдийн дунд тасалбар олж авах том проблем үүсдэг. Арын хаалгатай нэг нь шууд захиалаад зовлонгүй тасалбартай болдог бол танил талгүй нь дугаарлахаас аргагүй. Дугаарлалаа ч тасалбар нь дуусдаг тохиолдол ч бишгүй.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

дээд оно - 66.181.161.502019-06-27 01:51:22

тасалбар олдохгүй би 18 жил орох гээд бүтэлгүйдсэн тэрний оронд гэртээ хорхогоо хийгээд айргаа уугаад тв гээ үзсэн нь дээр гэдгийг бүрэн ойлгосон

эрка - 64.119.25.1992019-06-26 17:04:31

Үзэх юм байх биш юунд очерлодог байна аа

эрка - 64.119.25.1992019-06-26 17:04:31

Үзэх юм байх биш юунд очерлодог байна аа