Майкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт

Майкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт


Дэлхийн поп хөгжмийн хаан Майкл Жексон ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнээс хойш арван жил өнгөрч байна. Тэрээр 2009 оны зургаадугаар сарын 25-нд нас нөгчсөн билээ.


Майкл Жексоныг нас нөгчсөнөөс хойш арван жилийн дараа түүний амьдралын сүүлчийн цагуудын тухай шинэ баримтууд тодорхой болжээ. Балетмейстер Трэвис Пейн энэ өдөр дуучны дэргэд байсан байна.

Майкл Жексон зурган илэрцүүд

“Би үд дундын хавьд тэднийд ирсэн юм. Бид хэдэн цаг  сунаж унтлаа бүжиглэж билээ” гэж Трэвис Пейн телевизийн CNN сувгийн сурвалжлагчид хэлжээ.  

Балетмейстер хэлэхдээ,  зургаадугаар сарын 24-нд дуучин концертын шинэ хөтөлбөрийн дагуу сургуулилт хийхээр Лос-Анжелесын төвд байдаг Стейплс-төвд очсоныг  дурдсан байна.

“Бид шоуны бүтэн сургуулилт хийсэн юм. Бүх зүйл хэвийн байснаас гадна,  ямар нэг зүйл биш  байна даа гэсэн  шинж  тэмдэг огт харагдаагүй” гэж  тэр төгсгөлд нь  хэлжээ.

Майкл Жексон зурган илэрцүүд

Сүүлчийн сургуулилтын үед хөгжмийн захирал Майкл Бирден Жексонтой  хамт байсан байна. 

“Тэр  шаардлагатай  бүх зүйлийг бие даан хийж чадсан, саад бэрхшээл гараагүй, бүх зүйл  хэвийн  байсан” гэж Бирден тэмдэглэжээ. 

Майкл Жексон багийнхандаа баяртай гэж хэлээд, шөнө дундын хавьд дээрх төвөөс явсан байна.

“Түүнийг явахын өмнө бид түүнд: “Хайртай шүү” гэж хэлэхэд, тэр “Би ч та нарт илүү сайн, маргааш уулзатлаа баяртай” гэж билээ хэмээн Пейн дурсамжаа хуваалцжээ. 

Холбоотой Зураг

Энэ нь тэдний сүүлчийн уулзалт байсан байна.

Жексон удаан хугацаагаар нойргүйдэлд шаналж байсан бөгөөд тэр шөнө би мансууруулах бодист хамаардаг хүчтэй үйлчлэл бүхий пропофол гэдэг эмийг түүнд өгөхийг хүссэн юм гэж дуучны эмч Конрад Мюррей ярьж байжээ.

Эмч нар  урьд нь түүнд илүү сул үйлчлэлтэй өөр эмүүд өгч байсан ч, эдгээр нь Жексонд зохих үйлчлэл үзүүлдэггүй байсан байна.

Майкл Жексон пропофол өгөөч гэж надаас удаа дараа гуйж байсан ч,  би түүнд ийм эм өгөхөөс татгалгалздаг  байсан гэж Мюррей дурджээ. 


Цагдаагийн байгууллагын мэдээлсэнээр, хэдэн цаг гуйсных нь эцэст Мюррей зөвшөөрч, пропофол бүхий дуслын тариаг түүнд залгасан байна.

Дуучин амьсгалж байгааг Конрад Мюррей хэдэн цагийн дараа харжээ. 

Тийнхүү Майкл Жексон эм бэлдмэлийн тун хэтрүүлсэнээс болоод нас нөгчсөн байна. Энэ эмгэнэлт явдал 2006 оны зургаадугаар сарын 25-нд болсон юм. 

С.Инда


 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

baletmeister treibes pen gej bna hu - 124.158.95.1382019-06-27 13:12:05

ouyn

dash - 68.226.67.572019-06-26 18:54:02

2 dahi zurag Jackson bish bna daa Indra

bold - 68.226.67.572019-06-26 18:48:27

Uhsenees hediin thagiin daraa amisgalj baisan um uu Indra kkkk Er n ene niger uhee l biz surtei umaa Niger eregtei pathan thagaan huuhen bolood uhsen kkkkkkk Niggeruud thagaan bolohiig tuilaas husdeg

зочин - 202.179.16.922019-06-26 15:27:38

С. Индра гуйа та бичсэн нийтлэлийнхээ үг үсэг утгын алдааг сайн харж шалгаад нийтлэх хэрэгтэй юм бишүү. 2009 он 2006 он гэж хоёр өөр он бичсэн байна. татгалгалдаг биш татгалздаг гэж бичмээр юмаа арай юмаа

Ksa - 66.249.82.1742019-06-26 12:41:32

Жексон одоо 40 жилийн дараа эргэж амилна. Хөлдөөгчинд байгаа. 1990-д оны сүүлчээр 50 настайдаа хөлдөөгчинд орох гэрээ хийсэн гэж яригдаж байсан. Тэр тухай ердөө яригдахгүй байгаа, хүмүүс ийм амархан мартдаг болчихсон юм байх даа.