Өнөөдөр Мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр

              1987 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тогтоол гаргаж, мансууруулах бодисоос ангид  олон улсын хамтын нийгэмлэг байгуулах зорилгоор үйл ажиллагаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шийдвэр төгс байгаагаа илэрхийлэн, Мансууруулах бодисын хэрэглээ, түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр (International Day Against Drug Abuse and Illicit Trafficking) буюу товчоор Мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдрийг   жил бүрийн зургаадугаар сарын 26-нд  тэмдэглэж байхаар тогтжээ.

              Үйл ажиллагаанд нь 13 орон оролцож байсан  Шанхайн хар тамхины комисст оролцогчид   Азийн орнуудаас мансууруулах бодис оруулж ирэхийг  хязгаарлах арга замыг олохоор  бүр 1909 оны хоёрдугаар сард оролдож байжээ. Зуу гаруй жилийн дараа өнөөдөр ч  хууль сахиулах байгууллагууд харамсалтай нь, энэ асуудлыг шийдвэрлэх яагаа ч үгүй байгаа бөгөөд харин мансууруулах бодис дэлхийн  нийт хамтын  нийгэмлэгийн  нэг гол асуудал, өнөө үеийн маш эртний үзэгдлийн нэг болоод байна.

        Олон улсын хамтын нийгэмлэг хүч чармайлтаа идэвхижүүлсээр байгаа хэдий ч,  дэлхийд мансууруулах бодисын  асуудал хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүмүүс,  ялангуяа  залуусын сайн сайхан аж амьдрал, түүнчилэн  улс орнуудын аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд ноцтой аюул болсоор байгаагийн сацуу,  эдийн засаг, улс төрийн тогтвортой байдал, тогтвортой хөгжилд ноцтой аюул учруулсаар байгааг  НҮБ-ын Ерөнхий Ассамблей хүлээн зөвшөөрч байдаг билээ.  Тиймээс  мансууруулах бодист олон улсын хяналт тавих үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэсэн газар болон комисст уриалж,  түүнчилэн  ийм үйл ажиллагаа явуулахад санхүү, улс төрийн боломжийн дэмжлэг үзүүлэхийг бүх орны засгийн газарт уриалж байна.


        Мансуурах нь  давын өмнө эрүүл мэндийг муутгаж,  заримдаа ерөөс үхэлд хүргэдэг  нь ийм бодис хэрэглэдэг хувь хүний  туйлын  доройтол мөн. Мансууруулах бодис нь  зарим хүний бие болоод сэтгэл санааны байдлыг бүрэн  дарангуйлдаг. Тийнхүү бүхэл бүтэн бүлэг хүмүүс  мансууруулах бодисын хууль бус эргэлт, гэмт хэргийн золиос болж мэднэ. 

        Тиймээс,  мансууруулах бодисын хэрэглээ, түүний хууль бус эргэлттэй тэмцэх өдрийг жил бүр тодорхой  нэг сэдэвт зориулж, олон оронд хүн ам,юуны өмнө залуучуудад мансууруулах бодис хэрэглэхийн хор уршиг, үр дагаврын тухай мэдээлж, мансуурах нь ямар аймшигтай эмгэг болохыг хүн төрөлхтөнд бас дахин сануулахын тулд эрүүл аж төрөх ёсыг сурталчлахад чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээ, ажиллагаа явуулдаг юм. 




Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Гандашгүй - 202.9.42.432019-06-26 10:12:38

Манай хар тамхи зөөдөг дипломатчдын баярын өдөр болой.

Гандашгүй - 202.9.42.432019-06-26 10:12:38

Манай хар тамхи зөөдөг дипломатчдын баярын өдөр болой.