Америкийн цомын шөвгийн наймын тоглолтууд маргааш эхэлнэ

Бразилд Америкийн цом буюу Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 46 дахь тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, маргааш шөвгийн наймд шалгарсан багууд өрсөлдөж эхэлнэ. Эхний тоглолтод Порту Алегри хотын “Гремио Арена” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэд Парагвайтай хүч үзэх ажээ. 

Шөвгийн наймд түүнчлэн Аргентин Венесуэл, Чили Колумби, Уругвай Перутэй тус тус оноолт таарсан байна.

Энэ удаагийн Америкийн цомын онцлог гэвэл тус тэмцээнд Азийн хоёр шилдэг баг буюу Катар, Япон урилгаар оролцсон явдал ажээ.

Японы шигшээ баг шилдэг тоглогчдоо авчирч чадаагүй ч Уругвайтай 2:2-оор тэнцсэн ба Эквадорыг хожсон бол шөвгийн наймд шалгаран дуулиан тарих байв. Гэвч Японы залуу тоглогчид сүүлийн тоглолтдоо Эквадорыг баралгүй 1:1-ээр тэнцжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих