Өнөөдөр Single Ladies нээлтээ хийнэ

Хошин урлагийн гурван жүжигчин бүсгүй гол дүрийг нь бүтээсэн “Single ladies” романтик, инээдмийн уран сайхны кино маргааш буюу энэ сарын 18-нднээлтээ хийнэ.

Уг киноны гол дүрүүдэд “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшны жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нар тогложээ. Эдгээрээс гадна жүжигчин Т.Билгүүн, Н.Ялалт, Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нарын чадварлаг уран бүтээлчид оролцжээ.

Тус кино туршлагатай уран бүтээлчдээр багаа бүрдүүлж ажилласан нь зохиолч, найруулагч, жүжигчидээс нь харагдаж байгаа юм.

Тухайлбал, зохиолч, найруулагчаар кино зохиолч нь А.Миеэгомбо, ерөнхий оператор, эвлүүлэгчээр Ц.Золжаргал, дууны оператор найруулагчаар Г.Хишигбүрэн, продюссерээр нь жүжигчин Г.Ундармаа нар ажиллажээ. U film, Bondooloi film, “Миеэгомбо” кино компанийн бүтээсэн энэхүү кино “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо” кино театруудын дэлгэцнээ гарч байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих