Сангийн сайд 15 сая еврогийн төслийн гэрээ байгуулна

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Хөгжлийн бэХөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх, тэгш хамруулах боловсрол, түгээмэл загварыг сурталчлах “tRY MONGOLIA 2019” нөлөөллийн аяны хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд 16.00 цагт болно. 
  2. Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойд зориулсан “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд 13.00 цагт болно. 
  3. МҮЭСТО-нд 10.00 цагт мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно.
  4. 09.00-14.00 цагийн хооронд Хүний эрхийн дэд хороо, Эрүүдэн шүүлт ба Хүний эрх сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд болно. 
  5. 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно.
  6. Төсвийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Б танхим болно.
  7. 13.30 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Германы элчин сайдтай Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуулийг өргөтгөх болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг тогтворжуулах зэрэгт чиглэсэн 15 сая еврогийн төслийн гэрээг байгуулна.

Сэтгэгдэл бичих