Улаанбаатарт бороогүй, 20-22 хэм дулаан

2013 оны 08 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн бүс нутгаар багавтар үүлтэй, зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бороо орохгүй. Бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, зүүн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл бичих