Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
СУРВАЛЖИЛГА: Л.Пүрэвбаатарын хаусыг хураан авлаа

СУРВАЛЖИЛГА: Л.Пүрэвбаатарын хаусыг хураан авлаа

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2019-06-24 16:13:00

"Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга асан Л.Пүрэвбаатарын хууль бусаар авсан гэх 1,5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хаусыг өнөөдөр /2019.06.24/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан албан ёсоор хүлээн авч, лацадлаа.

Энэ үеэр Л.Пүрэвбаатар "Энэ байрыг Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-ийн дарга нар надад авч өгсөн. “Та энэ байранд амьдар. Бид танд сайн байр авч өгнө. Та авлига авч болохгүй. Байраар хангана" гэж хэлсэн. Надад унадаг галт тэрэг, машин өгсөн. Орон сууцаар хангасан. Тэгээд Хан-Уул дүүрэгт авч өгсөн юм. Шүүхийн шийдвэр монгол хүний хаана амьдрах эрх хэмжээг хязгаарласан. Намайг Баянголд амьдардаг байж Хан-Уул дүүрэгт байр авлаа гэсэн. Энэ бол хүний эрх, эрх чөлөөнд халдсан явдал. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгахгүй. Энэ байрыг чөлөөлөх, тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг Д.Жигжиднямаад даалгасан. Тэр мэдэгдлийг хүлээж байсан гэхэд болно. Энэ байр бол "Улаанбаатар төмөр зам"-ын хөрөнгө. Монголынх биш Оросын хөрөнгө" гэх тайлбарыг өглөө.



Л.Пүрэвбаатар нь 2014 оны арванхоёрдугаар сард төмөр замын удирдах байгууллага буюу ТУЗ-ын шийдвэрээр төмөр замын даргаар томилогдсон. Томилогдсон өдрөө ажил олгогч буюу Ерөнхий хороотой гэрээ байгуулалгүйгээр тухайн үеийн Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цогтбаатартай контракт гэрээг хууль бусаар байгуулж, УБТЗ-ын хөрөнгөөр өндөр үнэ бүхий хаус худалдан авсан байдаг аж.

Л.Пүрэвбаатарыг ажил үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэх үндэслэлээр албан ажлаас нь чөлөөлсөн боловч тэрбээр УБТЗ-ын хөрөнгөөр худалдан авсан орон сууцаа чөлөөлж өгөөгүйгээс үүдэн уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон гэж албаныхан тайлбарлаж байна. 

2018 оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс "Уг хаусыг Л.Пүрэвбаатарын эзэмшлийнх мөн" гэсэн шийдвэр гаргасныг УБТЗ-аас эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээс дээрх хаус нь УБТЗ-ын өмч хөрөнгө мөн гэдгийг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ажээ.



Ийнхүү албан ёсоор дээрх орон сууцыг Л.Пүрэвбаатарын эзэмшлээс чөлөөллөө. Энэ хөрөнгийг цаашид хэрхэн захиран зарцуулах талаар УБТЗ-ын Дотоод хяналт, шалгалт, аудитын хэлстийн дарга Ж.Пунцагаас тодруулахад “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчийг хуулийн дагуу чөлөөлөөд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хүлээн авч, лацадлаа. Дээрх орон сууцыг дуудлага худалдаагаар оруулж худалдана. Тэр мөнгийг УБТЗ-ын залуу ажилчдад байрны урьдчилгаа болгож өгөх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

z




Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2019-06-24 16:13:00

Сэтгэгдэл бичих