Нохойг арслан мэтээр үзүүлж байжээ

Хятадын Лохэ хотын амьтны хүрээлэн нэгэн томоохон шуугианд холбогдов. Уг хүрээлэнгээр зочилсон нэгэн эмэгтэй Африкийн арслантай хамт торон дотор түвд мастиф нохой байгааг олж харжээ. Тэгтэл энэ хүрээлэнгийн удирдлага удаан хугацааны туршид нохойг араатны хаан мэтээр танилцуулж байсан гэнэ. Тэр эмэгтэй 15 юаниар орох тасалбар худалдаж аваад халуун орны амьтдыг бага насны хүүхдэдээ үзүүлж, сонирхуулахыг зорьсон байна.

“Бид нэгэн жижигхэн торонд дөхөж очтол түүн дээр “Африкийн арслан” гэж бичсэн байв. Гэтэл муурны төрлийн амьтан гэнэт хуцсан” хэмээн хятад эмэгтэй ярьжээ.

Уурлаж бухимдсан эмэгтэй шударга байдлыг тогтоохын тулд шууд л цагдаа нарт хандсан аж. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд амьтны хүрээлэнгийн захиргааг дуудаж асуудлыг цэгцлэхээр болжээ. Тэгтэл зөвхөн арслангаар ч тогтохгүй хууран мэхлэлт явагдсан нь тодорхой болов. Ирвэс, шилүүсний торон дотор хэд хэдэн үнэг таваргаж явсан гэнэ.

Сэтгэгдэл бичих