Мисс О.Ариунзул: Би Амархүүгээс салсан нь үнэн гэхдээ...

ОХУ-ын Буриад улсын Ардын Жүжигчин Б.Амархүүгийн хайрыг булаасан азтай охин бол загвар өмсөгч О.Ариунзул. “Miss Russia International-2013” тэмцээний тэргүүн титмийн эзэн болж, хойд хөршийн загварын ертөнцөд багагүй амжилт үзүүлж чадсан тэрбээр хайртай залуугийнхаа хамтаар Москвад хэсэг хугацаанд амьдарсан юм.

Загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвараар бус дуучин Б.Амархүүгийн найз бүсгүйн нэрээр танил болсон О.Ариунзул миссийн титэм зүүгээд зангаа хувиргасан хэмээн ойр дотныхон нь шивэр авир хийлцэж явна.

Хайр дурлалын харилцаагаа тунхаглан “COOL LOVE” нэртэй дууг хамтран дуулж, “Big Fish” нэртэй кинонд хосын дүрд тоглон, өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хоёр биедээ хайр үгс чулуудан халуун дотно байгаа зургуудаа тавьж байсан олны танил хос маань ийнхүү салсан бололтой. Учир нь Амархүү Золоо гэх бүсгүйд ухаангүй дурлаж, хайраа олон түмний нүдэн дээр илчлэн буй. Харин энэ үед яах ч учраа олохгүй байгаа Ариунзал өөрийн цахим хуудасаараа дамжуулан :Салсан нь үнэн,гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг хаягдаж уйлж унжсан юм алга” хэмээн бичжээ. Ямартай гал шиг дүрэлзсэн тэдний хайраас ядаж цог үлдсэн болов уу?

Сэтгэгдэл бичих