Бэтмен болохыг оролдсон нинжа шийтгүүлжээ

Пенсильванийн шүүгч өөрийгөө нинжа хэмээн үздэг Жонстаун хотын оршин суугч Тодд Капксос шийтгүүлэх ёстой гэж үзэв. Энэ эр хотын гудамжнаа хар өмсгөлтэй гарч шөнөөр эргүүл хийдэг байсан юм. Мань хүний өгүүлснээр бол тэрбээр гэмт хэрэгтэй тэмцэгч болохыг санаархсан гэнэ. Үүний сацуу тэрбээр нинжагийн эрдэмд суралцаж байсан аж. Жишээ нь, сүүдэрт нуугдан, чулуун дор орж алга болох зэргийг хийхийг оролддог байжээ.

Гэвч түүний хөршүүд мань хүнийг дээрэмчин гэж үзээд цагдаа нарыг дууджээ. Капксос хэдий хугацаанд гудамжинд эргүүл хийж байсан нь тодорхойгүй ч хууль сахиулагчид түүнийг өнгөрсөн долоодугаар сард саатуулсан нь тодорхой болов. Одоо түүнийг жижиг хэмжээний танхай болон нийгмийн хэв журам алдагдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих