Дэлхийн ХАМГИЙН ТАЙВАН таван улс

Дэлхийн “Энх тайвны индекс”-ийн судалгаагаар гэмт халдлага, популист сонгууль, үнийн хөөрөгдөл зэргийн дараах амьдрахад хамгийн тохиромжтой таван улсыг нэрлэжээ.

5. Дани улс
Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index)-ийн тавдугаарт Дани улс шалгарчээ. Өнгөрсөн жил Дани улсад зэвсгийн импорт, гадаад зөрчилдөөн нэмэгдэхийн хэрээр энх тайван байдал бага зэрэг буурсныг дээрх судалгаанд дурдсан байна. Терроризмын нөлөөг багасгахад нэгдсэн Европын 24 орны нэг нь Дани улс юм.


4. Австри
Сүүлийн хэдэн жил Австри нь хамгийн тайван улс орны тоонд зүй ёсоор орж байгаа юм. НҮБ-ын энхийг сахиулах сангийн мэдээлснээр тус улс нь зэвсгийн экспорт, терроризмын нөлөөллийг бууруулсан ч өмнөх жилүүдтэй харьцуулан үзэхэд тайван байдлаа бага зэрэг алдсан үзүүлэлт гарчээ.


3. Португали
2018 онд Португаль улс нь өнгөрсөн жилийнхээ гуравдугаар байраас дөрөвдүгээр байрт шилжин нэг байр ухарсан байдаг. Харин энэ жилийн хувьд терроризмын төвшинг багасгаж, хүн амины гэмт хэргийн гаралтыг бууруулсан орнуудын гуравдугаар байрт шалгарчээ. Португали улс нь сүүлийн таван жилийн турш тайван байдлаа хадгалахын тулд олон үйл хэрэгт томоохон алхмуудыг хийсэн байна.


2. Шинэ Зеланд
Шинэ Зеланд нь дэлхийн хамгийн тайван таван улсын хоёрдугаар байрт бичигджээ. Тус улс нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудыг энх тайван байдалд удирдан чиглүүлдэг. 2019 оны гуравдугаар сард Шинэ Зеландын өмнөд хэсэгт орших нэгэн арал дээр байрлах хоёр лалын сүмд гэмт халдлага болж 50 хүний амь үрэгдсэн байдаг. Энэхүү террорист халдлагын үр дагаварт тус улсын энх тайван байдал бага зэрэг алдагджээ.

1. Исланд
Тус улс нь дэлхийн энх тайвны индекс (GPI) судалгааг эхэлсэн цагаас өнөөг хүртэл энх тайван байдлаа хадгалан үлдсэн орнуудын нэгдүгээрт зүй ёсоор шалгарчээ. Исланд улсын энх тайван байдлыг өнгөрсөн үеийнхтэй харьцуулан үзэхэд ямар ч сөрөг өөрчлөлт гараагүй аж. Харин ч Исландын тайван байдлын 78 хувь нь өөрчлөлтгүй, 22 хувь нь илүү сайжирсан үнэлгээ гарчээ.

Эх сурвалж: visionofhumanity.org

Г.Должинсүрэн gogo.mn

Сэтгэгдэл бичих