Украины Дээд Радын гишүүн Дмитрий Тымчук амь үрэгджээ

         Украины Дээд Радын гишүүн Дмитрий Тымчук гэртээ амь үрэгдсэн байхыг өчигдөр үд хавьцаа илрүүлсэн тухай тус улсын Үндэсний цагдаагийн газраас мэдээлжээ. Цагдаа нар аллага, амиа хорлолт, зэвсэгтэй болгоомжгүй харьцсан гэх гурван хувилбар дэвшүүлэн мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлсэн байна.

            Үүнээс гадна Дмитрий Тымчукийн гэрээс үнэт эдлэлүүд алга болжээ.

Түүний эхнэрийн хэлснээр, амь насаа алдах өдөр талийгаач үүрийн дөрвөн цагаас эхлэн гар буу барин гэртээ холхиж байсан аж. Сүүлийн үед тэрээр Украины улс төрийн байдлаас үүдэн сэтгэл санааны хувьд ихэд унасан гэнэ.  

Дээд Радад сонгогдохоосоо өмнө Дмитрий Тымчук сэтгүүлчээр ажиллаж байсан бөгөөд Крымийн хойгийг Орост нэгтгэсэн явдал, Донбасс дахь зэвсэгт мөргөлдөөн зэргийг дэлгэрэнгүй сурвалжлан нэрд гарчээ.

Б.Туг

 

Сэтгэгдэл бичих