Хуулийн дагуу ажиллагаагүй тоосго,төмрийн үйлдвэрүүдийг хаана

Налайх дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай НИТХ-ын Тэргүүлэгч С.Амарсайхан танилцууллаа. Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй тоосго болон төмрийн үйдвэрүүд нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Мөн иргэдийн амь нас, эрүүл мэнд болоод байгаль орчинд хохирол учруулж нөхөн сэргээх талаар ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, тиймээс Налайх дүүрэгт үйлдвэрлэл эрхэлж байгаа төмрийн болон тоосгоны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, хууль тогтоомж зөрчсөн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллахыг Хотын даргад даалгах тухай тогтоолыг Тэргүүлэгчид санал нэгтэйгээр баталлаа.

Сэтгэгдэл бичих