НИТХ-аас баталсан 52 байршилд 2014 оноос газар өмчлүүлнэ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн иргэдтэйуулзаж, газрын харилцаа, хот төлөвлөлтийн чиглэлээр нийслэлээсхэрэгжүүлж эхэлсэн шинэ бодлого, журам дүрмийн тухай нээлттэй хэлэлцлээ. Уулзалтаднийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, холбогдох албан тушаалтнуудоролцлоо.

Уулзалтын үеэр, иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэртшинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмших, барилга барих зөвшөөрөлтэйхолбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм. Мөн иргэд газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр сонирхсон асуултандаа хариулт авч, барилга, газрын маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн удирдлагаас төрийн үйлчилгээг цэвэр тунгалаг, ил тод, чирэгдэлгүй болгох зорилгоор газар, барилга тойрсон хүнд суртал, авлигыг халж иргэдийн оролцоотой аливаа асуудлыг шийдвэрлэдэг шинэ тогтолцоо руу орж байна. Урьднь хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс хотын хаана ч хамаагүй хүссэн хэсэгтээ газар эзэмшиж, барилга барьдаг байсан бол бид үүнийг өөрчлөн, иргэдийн оролцоотойгоор, иргэдэд газраа эзэмших, өмчлөх эрхийг тэгш олгохоор шийдвэрлэж байна. Тиймээс иргэндээ гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоож нээлттэй мэдээлсэн. Мөн барилга барих зөвшөөрлийг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлээд байгаа.

Урьд нь барилга барих зөвшөөрлийг 180 гарын үсэг цуглуулж 2-3 сарын дараа олгодог байсан бол энэхүү ажлыг нэг цэгт төвлөрүүлснээр гурван хүний гарын үсгээр, 14-21 хоногт багтаан шийдвэрлэдэг болсон. Гэхдээ барилга барих зөвшөөрлийг олгохдоо тухайн байршлын оршин суугч иргэдээс заавал зөвшөөрөл авахаар журамласан юм. Харин одоо би иргэд та бүхнээсээ идэвхи санаачлагатай, хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна. Хэнээс ч зөвшөөрөл авалгүйгээр үерийн далан дээр барилга барьдаг, өндөр хүчдэлийн доор гэрээ барьдаг, хэний ч зөвшөөрөлгүйгээр дахин төлөвлөж, иргэддээ өмчүүлэх болсон газарт хашаа хатгаж дураараа аашилж байгаа нөхдүүдтэй бид эвлэрч чадахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна”гэсэн юм.

НИТХ-ын тавдугаар саын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон юм. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 52 байршилд 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэхээр тогтоогоод байна. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтад авч, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж эхэлсэн бөгөөдинженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж зам, барилгатай нь цогцоор нь төлөвлөж, 2014 оноос иргэдэд өмчлүүлнэ. Харин энэхүү тогтоол гарснаас хойш нийслэлд шилжин ирсэн иргэдэд газар өмчлүүлэхийг түр хугацаагаар хойшлуулсан.

Хэрвээ шинэ суурьшлын бүсэд иргэд зөвшөөрөлгүй суурьшвал “Газрын тухай хууль”-д заасны дагуу тухай бүр хариуцлага тооцож, газөр чөлөөлөх ажил зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авснаас гадна хүүхдийн тоглоомын талбай, инженерийн шугам сүлжээ, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайд газар эзэмших эрх олгосон нийслэл, дүүргийн Засаг дарга нарын захирамжийг хүчингүй болгоод байгаа юм.

Сэтгэгдэл бичих