"Азийн Буддистуудын бага хуралд 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч оролцоно"

Азийн Буддистуудын энх тайвны 11 дэх бага хурлыг Гандантэгчэнлин хийд, ШУА, МУИС, ШУТИС хамтран энэ сарын 22-23-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.


“Сэргэе-урагшилъя” уриатай  энх тайвны бага хурлын үеэр “XXI зууны буддын өв соёл,үнэт зүйл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хуралд таван улсын 30 гаруй эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлнэ хэмээн зохион байгуулагчид онцолж байв.


Азийн Буддистуудын энх тайвны бага хурал/АБЭТБХ/ нь 1969 онд МБШТ Гандантэгчэнлин хийдийн лам хуврагуудын санаачилгаар байгуулагджээ.

Ингээд анхны хурлаа 1970 онд Монголд, 1972 онд Шри Ланкад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979, 1982 онд Монголд, 1986 Лаост, 1990, 1998 онд Монголд, 2003 онд Лоаст тус тус зохион байгуулсан байна.

Бага хурлын ерөнхий чуулганы зохион байгуулагч Б.Батаа “АБЭТБХ нь НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгууллагуудын нэг юм. Байгууллагын ерөнхийлөгчөөр МБШТ Гандантэгчэнлин хийд тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц ажиллаж байгаа.


50 жилийн хугацаанд 10 удаа хуралдаж энх тайван, эв нэгдэл, энэрэнгүй үйлсийн тунхаглалаа дэлхийд хүргэсээр ирсэн бага хурал өдгөө зургаа дахь удаагаа манай улсад зохион байгуулагдаж байна.


Энэ удаагийн хуралдаанд  Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг гишүүн улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч хүрэлцэн ирнэ” гэв.


Бага хурлын нээлтийн ёслолын ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд зургаадугаар сарын 21-ний 09:00 цагт эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагаанд сүсэгтэн олон оролцох боломжтой юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

bzplexhg - 5.188.210.612019-07-12 10:17:27

kamagra

obgbnxbd - 5.188.210.612019-07-12 08:48:40

buy kamagra

euiltzvy - 5.188.210.612019-07-12 05:06:29

buy kamagra online

Хар Мөрөн - 202.9.43.2212019-06-18 17:30:21

МОНГОЛД БУДДИСТ БАЙХГҮЙ. ХАРИН ЭГЭЛ АРД ОЛНЫГ МУХАР СҮСГЭЭР ДАРАНГУЙЛАН, ХӨЛС, ЦУСЫГ НЬ СОРОГЧ ЛАМЫН ШАШНЫ ШАР ДЭЭЛ НӨМӨРЧ, УЛААН ОРХИМЖ УНЖУУЛСАН ХУВАЛЗ ЛАМ НАР ЭНЭ МОНГОЛЫГ МӨХӨЛ РҮҮ ХӨТЛӨЖ БАЙНА. ТЭД МОНГОЛЫГ МИНЬ ЯАЖ Ч ХӨМӨРЧ ЧАДАХ ДОТООДЫН ХАР ЭЛЭГТ ДАЙСНУУД ШҮҮ! ТЭДНИЙГ БАЙНГА ХЯНАЖ, ГАДААДЫН ӨЛӨЛН ЦӨӨВРҮҮДТЭЙ ХУЙВАЛДАН ТӨРИЙН СЭНТИЙД ГЭТЭЖ, ТҮМЭН ОЛОН АРДЫГ ХЯДАЖ ЭХЛЭХЭЭС НЬ ӨМНӨ ШАРЫГ НЬ ШУВТЛАЖ БАЙХ НЬ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ ӨЛЗИЙТЭЙ!