Шар хашлагуудыг бэхлээгүй байхад салхинд хийсч унасан гэв

Сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд байсан автозамын тусгаарлах шар хашлага хүчтэй салхинд унаж, иргэдийн эд хөрөнгийг хохироосон явдал өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Тодруулбал, нийтдээ 766 сая төгрөгөөр урд хөршөөс импортолсон тусгаарлах хашлага салхинд хийсч унасны улмаас есөн иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учруулжээ. Дээрх иргэдийн хохирлыг хэн, хэрхэн барагдуулах талаар болон шар хашлагуудыг дахиж ашиглах боломжтой эсэх талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдал удирдлагын хэлтсиин мэргэжилтэн Г.Билгүүнээс тодруулав.

Тэрбээр “Унасан хашлагуудыг бүгдийг нь буцааж байрлуулаад замтай нь бэхэлсэн. Бусад замууд дээр байрлуулсан хашлагуудыг бас бэхэлж тогтоосон байгаа. Улаанбаатар зам засвар ашиглалтын газрынхан шар хашлагыг нийслэлийн замуудад суурилуулах ажлыг хариуцаж хийсэн. Бүх хашлагаа байрлуулсаныхаа дараа автозамтай нь бэхлэх ажлыг хийхээр төлөвлөж байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй шуурга дэгдэж, автозамтай бэхлэж амжаагүй байсан шар хашлагууд унасан. Одоо бол бүгдийг нь бэхэлсэн учраас салхи шуурганд хийсэхгүй.

Салхины улмаас дөрвөн хашлаганых нь хайлшаар хийсэн гоёл хугарсан. Бусад нь ямар нэгэн эвдрэл байхгүй. Эвдэрсэн хашлагуудыг Улаанбаатар зам засвар ашиглалтын газрынхан өөрсдөө сольж, засварлаад байрлуулсан. Шар хашлага салхинд хийсч унасны улмаас есөн иргэний автомашинд их бага хэмжээний хохирол учирсан. Ямар ч байсан бүх хүмүүсийг хохиролгүй болгоно.” Гэв.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

d - 59.153.114.812019-06-18 19:25:22

huga shaasan baisandaaa zurag bnalee

ЗОЧИН - 66.181.186.142019-06-18 14:59:16

БЭХЛЭЭГҮЙ ҮХСЭНЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ?